БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрт хамрагдсан оюутнууд батламжаа гардан авлаа

С.Жамъяаннацаг
2025/07/01

Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх, оюутан залууст парламентын талаар сурталчлан таниулах, тэднийг сэдэлжүүлэх, энэ төрлийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, оролцоог дээшлүүлэх зорилготой “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр өнөөдөр (2025.07.01) хаалтаа хийлээ.


Тус хөтөлбөрийн хаалтын арга хэмжээний эхэнд дадлагажигч оюутнуудад хандан Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж үг хэллээ. Тэрбээр,  “126 гишүүнтэй анхны парламент бүрэн эрхээ хэрэгжүүлээд нэг жил болж байна. Улсын Их Хурал 2024-2028 оны стратеги төлөвлөгөөндөө хүн төвтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, мэргэжлийн, олон нийтийн оролцоог хангасан байх зэргийг онцлон тусгасан. Энэ хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудыг парламентын үйл ажиллагаа, хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаатай танилцуулах, дадлагажуулах хөтөлбөрийг зохион байгууллаа. Дадлагажигч 30 оюутнаас их сургуулиа төгсөж байгаа дийлэнх оюутнууд Улсын Их Хурлын Тамгын газар болон харьяа байгууллагуудад ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэнд хувьдаа баяртай байна. Хууль тогтоомжийн хүрээнд төрийн албан хаагчийн шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд тухайн байгууллагын удирдлагуудад санал болгож, бүрэн дэмжиж ажиллана” гэдгээ илэрхийллээ.


“Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрийн удирдагч, Улсын Их Хурлын даргын зөвлөх Н.Булгантамир оюутнуудаа дэмжсэн сургуулийн захирал, удирдлагуудад болон хөтөлбөрт хариуцлагатай хамрагдсан оюутнуудад талархсанаа илэрхийлж, амжилт хүсэв. 


Отгонтэнгэр их сургуулийн оюутан Г.Нямтунгалаг дадлагын хугацаанд олон зүйлийг сурч, мэдэж авсандаа баяртай байгаагаа илэрхийлээд “Тамгын газар хараат бус мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай, ёс зүйтэй, ил тод, нээлттэй байдлаар Улсын Их Хуралд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлдэг юм байна. Энэ бүхэнтэй танилцах, мэдэх боломжийг нээсэн Та бүхэнд баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Мөн Монгол Улсын их сургуулийн оюутан М.Маралмаа “Миний хувьд Улсын Их Хурлын Гадаад харилцааны газар дадлагажсан. Манай улсын парламент бусад улс орны парламенттай хэрхэн хамтарч ажилладаг болон олон улсын хурал, зөвлөгөөний зохион байгуулалтын талаар, төрийн өндөр дээд түвшний албан айлчлалуудын ач холбогдлын талаар олон зүйлийг сурч, мэдлээ” гэв.


Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн оюутан М.Жаргалсайхан “Инновац, цахим бодлогын байнгын хорооны ажлын албанд мэргэжлийнхээ дагуу дадлага хийсэндээ баяртай байна. Салбарын бодлого хэрхэн хэрэгжиж байгаа талаар болон төр, хувийн хэвшлийн байгууллагын харилцаанд ямар асуудал тулгардаг талаар ойлголттой болсон” гэлээ.

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн оюутан Ш.Амгаланбаяр “Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албанд дадлага хийхэд бүх юм шинэ байлаа. Мэдэхгүй, суралцах зүйл олон гаргасан. Төрийн албан хаагч ямар үүрэгтэй, хэрхэн ажилладаг болохыг дэргэдээс нь харж, мэдэрсэн” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан. Санхүү, эдийн засгийн их сургуулийн оюутан Т.Номинчулуун “Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хуралдаан зохион байгуулах, ажлын хэсэгт ажиллах, нэр дэвшигчийн сонсгол явуулах, баримт бичиг архивлах зэрэг бүх үйл ажиллагаанд оролцсон. Төрийн албанд ажиллахад мэдлэг, мэргэжлийн ур чадвараас гадна багаар ажиллах чадвар, эмх цэгцтэй, хариуцлагатай, ёс зүйтэй хандлагатай байх нь нэн чухал юм байна. Албан бичиг боловсруулахаас эхлээд олон зүйлийг сурч, мэдэж авлаа. Төрийн албаны талаар өмнө нь хэвлэл мэдээллээс сонсдог байсан. Бодитоор ажиллаж үзээд төрийн албанд итгэх итгэл, хүндлэл бий болсон. Мөн Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газар, Байнгын хороод нэг бодлогын төлөө, ганцхан хууль, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлахын тулд хэрхэн цаг наргүй ажилладгийг харлаа. Төрийн алба зүгээр нэг ажил биш, иргэдийн төлөө ажиллах үүрэг хариуцлага байдаг юм байна гэдгийг мэдэрлээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь нар гурван сарын хугацаанд Улсын Их Хурлын Тамгын газар ажиласан дадлагажигч оюутнуудад батламж гардуулан, цаашдын ажил, амьдралд нь амжилт хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ 15 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно 15 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ 16 цагийн өмнө
Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо 17 цагийн өмнө
26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана 18 цагийн өмнө
СОШИАЛ ОРЧИН ДАХЬ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ, ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ, ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛ, ХУУРАМЧ ХАЯГУУДАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА 18 цагийн өмнө
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 19 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Үндэсний их баяр наадам, Дэлхийн адууны өдрийн арга хэмжээнүүдээс нийт 2 тэрбум орчим төгрөгийн орлого төвлөрсөн 19 цагийн өмнө
Иргэн өөрийн гар утасныхаа хоёр талын кнопыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой 20 цагийн өмнө
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 22 цагийн өмнө
УСНЫ ОСЛЫН 84 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 22 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 23 цагийн өмнө
“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа Өчигдөр
Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна Өчигдөр
“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ Өчигдөр
ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА 2026/07/19
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 2026/07/11
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР “МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ” ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭНГҮҮНИЙГ НЭЭЖ, “ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/07/10
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ NO BRAND СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН МОНГОЛ ДАХЬ АНХНЫ САЛБАРЫН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО 2026/07/10
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ 2026/07/10