БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хүүхдийн хөгжлийн үнэлгээний талаарх мэдээлэл солилцох уулзалт зохион байгуулжээ

С.Жамъяаннацаг
2025/06/30

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг үнэлэх үнэлгээний аргачлалуудыг тодорхойлох, суурь судалгаа хийх, судалгаанд үндэслэн үнэлгээний аргачлалуудын тохирц, найдвартай байдлыг тодорхойлох, шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлгээний сан бүрдүүлэх зорилгоор, “ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ” 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар зохион байгуулагдлаа.

Энэхүү уулзалтад Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үнэлгээний бусад улс орны туршлагын талаар JICA ОУБ-ын сайн дурын ажилтан, МУБИС-ийн зочин багш Хироми Такай, манай улсад хэрэглэгдэж буй хүүхдийн хөгжлийн үнэлгээний талаарх мэдээллүүдийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв болон бусад дэмжих төвүүд тус тус танилцуулж, МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим, Нийгмийн ажлын тэнхим, Сэтгэл судлалын тэнхим, Боловсролын судлалын хүрээлэн, АШУҮИС-СС-ийн ББСТэнхим, АШУҮИС-СС-ийн ББСТэнхим, Боловсролын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Дэмжих төвийн үйлчилгээ үзүүлж буй Аутизмд хийсэн аялал, Ээлтэй ертөнц, Эрхэм нандин сувд, Энх гэр бүл, Энэрэлийн түүчээ, Реха сентер зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл нийт 25 ажилтан, албан хаагчид оролцлоо.
Уулзалтаар хөгжлийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв болон бусад дэмжих төвүүдэд ашиглаж буй үнэлгээний зарим аргачлалуудыг сайжруулах, тохирц, найдвартай байдлыг тодорхойлох, тохирц, найдвартай байдлыг тодорхойлсон аргачлалуудыг цаашид турших, түгээн дэлгэрүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинэ арга, аргачлал нэвтрүүлэх зэрэг асуудлуудыг шат дарааалалтайгаар шийдвэрлэхээр боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна 11 цагийн өмнө
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ 14 цагийн өмнө
КАНАД УЛСТАЙ ХАМТАРСАН “ТЭГШ ЭРХ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРТ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА 14 цагийн өмнө
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо 17 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж байна 18 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна 18 цагийн өмнө
Дээд шүүх: А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ 19 цагийн өмнө
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ДУГААРЫГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЖ, 112 НЭГДСЭН ДУГААРТ ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 19 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүл мэндийг дэмжих нээллтэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно 19 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛНА Өчигдөр
НИЙСЛЭЛ 2027 ОНД 300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЦААС ГАРГАЖ, СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ Өчигдөр
Өөртөө буцалтгүй тусламж олгосон, ажиллаагүй хүнд цалин олгож хувьдаа завшсан хэргүүдийг прокурорт шилжүүллээ Өчигдөр
Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ 2026/04/10
ӨНӨӨДРӨӨС СКҮҮТЕР, МОПЕД ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР ЗОРЧИХГҮЙ 2026/04/10
Багануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно 2026/04/10
Г.Лувсанжамц: Улс төрч ирнэ. Улс төрч явна. Монголын ардчилал мөнх оршино 2026/04/10
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно 2026/04/10
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын “Европ судлал X” эрдэм шинжилгээний хурал болно 2026/04/10
Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026/04/09