БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нарны гүүрний баруун урд ус зайлуулах шугам хоолойг өргөтгөн шинэчлэх ажил 70 орчим хувьтай байна

Г.Оюунтуяа
5 цагийн өмнө

Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо Алтай хотхоны хажууд буюу Нарны гүүрний баруун урд ус зайлуулах шугам хоолойг өргөтгөн шинэчлэх ажлыг ГУББГ-аас гүйцэтгэж байна. Тухайн орчимд ус ихээр тогтдог учир 1428 метр шугам угсралтын ажлыг зургаадугаар сарын 2-ноос эхлүүлсэн. Ажлын явц 70 орчим хувьтай байна. Энэ талаар болон энэ онд ус ихээр тогтдог байршлуудад угсрах шугам хоолойн ажлын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа.

Тэрбээр “Алтай хотхоны зүүн Нарны гүүрний урд өнгөрсөн жилүүдэд их хэмжээгээр ус тогтож байсныг иргэд мэдэж байгаа байх. Сүүлд орсон хоёр удаагийн борооноор ус тогтоогүй. Энэ жил Их дэлгүүр, Баянгол зочид буудлын хажууд буюу Хүүхдийн ордон орчимд, Олимпын гүүрний хажууд буюу хүүхдийн паркийн зүүн талд ус тогтсон. Эдгээр байршилд ус зайлуулах шугам байгаа хэдий ч ус тогтсон шалтгаан нөхцөлийг манай байгууллагаас шуурхай илрүүлж, зохион байгуулалт хийж ажиллаж байна. Шугам угсралт дээр 4 бригад, засварын ажилд 1 бригад, цэвэрлэгээний нэг бригад дээрх ус тогтсон байршлуудад ажиллаж байна. Ус тогтоод байгаа шалтгаан гэвэл Улаанбаатар хотын шугам хоолой 1980 он хүртэл ихэнх байгууламжууд баригдсан буюу насжилт хэтэрсэн. Улаанбаатар хотын одоогийнх шиг барилгажаагүй үед шугам хоолойгоо хийсэн учраас 300, 400-гийн шугам хоолойг ихэвчлэн угсарсан байдаг. Тиймээс барилгажилт ихсэхэд шингээх талбай байхгүй, ус их орж ирээд шугам ачааллаа дийлэхгүй нөхцөл байдал үүсээд байна. Мөн иргэд, ААНБ санаатай болон санамсаргүй шугам хоолойг эвдэх, таслах үйл ажиллагаанууд гардаг. Ус тогтсон байршил бүр дээр бид шуурхай ажиллаж, нөхцөл байдлыг тодруулдаг гэдгийг иргэд маань ойлгоосой. Жишээлбэл, Олимпын гүүрэн дээр насос шахаж дийлэхгүй болсныг сайжруулж сольсон. Ер нь шугам угсралтын ажил гүйцэтгэх явцад газар доогуурх шугам сүлжээ мэдээллийн сантай зөрөх, бүр мэдээллийн санд байхгүй шугам сүлжээ ч тааралдах нь бий” гэлээ.

Энэ онд нийслэлийн хамгийн их ус тогтдог долоон байршилд ус зайлуулах шугам хоолойг өргөтгөж шинэчилнэ. Тухайлбал, Энхтайваны гүүрний дор, Хувьсгалчдын гудамж буюу Бөмбөгөрийн орчимд, Вокзал орчим, Ажилчны гудамж зэрэг байршилд ус зайлуулах шугам хоолойг үе шаттай угсарч байна.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нарны гүүрний баруун урд ус зайлуулах шугам хоолойг өргөтгөн шинэчлэх ажил 70 орчим хувьтай байна 5 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ 5 цагийн өмнө
МҮБХ: ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ 6 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ, КИРГИЗИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРЛЭЭ 6 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа 6 цагийн өмнө
“Italian Brainrot” буюу “Итали маягийн тархины гажуудал” 8 цагийн өмнө
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв 8 цагийн өмнө
ИРЭХ VII САРЫН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ 8 цагийн өмнө
НИТХ-ын эмэгтэйчүүдийн зөвлөл амаржих газруудын удирдлагуудтай уулзаж санал солилцжээ 8 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ЗАМЫН ЗАСВАР, ЗАМ ХААСАН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭДЭД ГАР УТАСНЫ МЕССЕЖЭЭР ИЛГЭЭХ БОЛОН GOOGLE MAP-Д ТОГТМОЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ 9 цагийн өмнө
Монголд эмчлэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийжээ 10 цагийн өмнө
Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчиллаа 11 цагийн өмнө
BTS-ийн найм дахь гишүүн 11 цагийн өмнө
Монголын эмэгтэй сагсчид БНХАУ-ын багтай шийдвэрлэх тоглолт хийнэ 11 цагийн өмнө
BTS-ын гишүүд бүгд эргэн ирсэнтэй холбогдуулан HYBE бүх ажилчддаа 6.21 сая воны урамшуулал тус бүрчлэн олгоно 13 цагийн өмнө
УЛААНБААТАР ХОТЫН ТАХИЛГА ШҮТЛЭГТ ДӨРВӨН УУЛЫН ТАХИЛГА БОЛЖ БАЙНА 13 цагийн өмнө
“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа 13 цагийн өмнө
“Дүнжингарав” худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 13 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "XX зууны Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн гүйцэтгэсэн үүрэг" хурал болно 13 цагийн өмнө
Б.Идэржавхлан: УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн дипломыг шалгуулах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлнэ Өчигдөр