БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

Г.Оюунтуяа
6 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.27) Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Б.Баярбаатар, А.Ариунзаяа, Б.Бат-Эрдэнэ, Б.Уянга, Н.Наранбаатар, Ц.Мөнхбат, Ц.Идэрбат, С.Зулпхар, Ж.Золжаргал, П.Сайнзориг, М.Бадамсүрэн, Дав.Цогтбаатар, Н.Алтаншагай, Х.Жангабыл нарын 89 гишүүн Хянан шалгах түр хороо байгуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барилаа.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.12 дахь заалтад тусгагдсан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 170 дугаар тогтоолоор Оюутолгойн бүлэг ордын талбайн хил заагийг тогтоосон. Ийнхүү Оюутолгойн бүлэг ордын талбайн хил заагийг тогтоосноор Канад Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, тус улсад бүртгэлтэй “Онтрэ ресурс лимитэд” компанийн шууд хөрөнгө оруулалттай, түүний охин компани болох Монгол Улсад бүртгэлтэй “Онтрэ” ХХК-ийн эзэмшиж буй “Жавхлант”, “Шивээ толгой” ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарах хууль, эрх зүйн орчин бүрджээ. “Жавхлант”, “Шивээ толгой”-н ашигт малтмалыг ашиглах тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль дахь “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх...” гэж заасан шаардлагыг хангуулах, түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар “...стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших...” эсхүл түүнийг “ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.” гэж заасны боломжит хувилбаруудаас бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлаас шийдвэрлэх боломжтой гэдгийг хууль санаачлагчид танилцууллаа.


“Жавхлант”, “Шивээ толгой”-н стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд Монгол Улс төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохдоо хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын оролцоо, хяналттайгаар, түүнд олон нийтийн санал хүсэлтийг ил тод, нээлттэй тусгах замаар, өмнөх алдаа давтагдахаас зайлсхийх нь чухал байна.

Иймд, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Оюутолгой төслийн санхүүжилтийн хүүгийн хувийг 2025 онд багтаан хянан үзэх хугацаа тохиож буйтай холбогдуулан, “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх”-тэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл боловсруулсан байна.

Тогтоолын төсөлд тусгай шалгалтын хүрээ хязгаарыг “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтуудад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбогдуулан хяналт шалгалт хийхээр тусгасан байна. Мөн “Оюутолгой” ХХК-ийн “Нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээ”-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврыг судлан хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


1
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нарны гүүрний баруун урд ус зайлуулах шугам хоолойг өргөтгөн шинэчлэх ажил 70 орчим хувьтай байна 3 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ 4 цагийн өмнө
МҮБХ: ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ 5 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ, КИРГИЗИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРЛЭЭ 5 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа 5 цагийн өмнө
“Italian Brainrot” буюу “Итали маягийн тархины гажуудал” 6 цагийн өмнө
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв 6 цагийн өмнө
ИРЭХ VII САРЫН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ 7 цагийн өмнө
НИТХ-ын эмэгтэйчүүдийн зөвлөл амаржих газруудын удирдлагуудтай уулзаж санал солилцжээ 7 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ЗАМЫН ЗАСВАР, ЗАМ ХААСАН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭДЭД ГАР УТАСНЫ МЕССЕЖЭЭР ИЛГЭЭХ БОЛОН GOOGLE MAP-Д ТОГТМОЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ 8 цагийн өмнө
Монголд эмчлэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийжээ 9 цагийн өмнө
Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчиллаа 10 цагийн өмнө
BTS-ийн найм дахь гишүүн 10 цагийн өмнө
Монголын эмэгтэй сагсчид БНХАУ-ын багтай шийдвэрлэх тоглолт хийнэ 10 цагийн өмнө
BTS-ын гишүүд бүгд эргэн ирсэнтэй холбогдуулан HYBE бүх ажилчддаа 6.21 сая воны урамшуулал тус бүрчлэн олгоно 11 цагийн өмнө
УЛААНБААТАР ХОТЫН ТАХИЛГА ШҮТЛЭГТ ДӨРВӨН УУЛЫН ТАХИЛГА БОЛЖ БАЙНА 11 цагийн өмнө
“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
“Дүнжингарав” худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 12 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "XX зууны Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн гүйцэтгэсэн үүрэг" хурал болно 12 цагийн өмнө
Б.Идэржавхлан: УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн дипломыг шалгуулах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлнэ Өчигдөр