БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа

Г.Оюунтуяа
4 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Шейх Сауд Али Аль Тани болон 3х3 төрөл хариуцсан гүйцэтгэх захирал Алекс Санчес Моллингер нарыг хүлээн авч уулзлаа.

Монгол хүүхэд багачууд, залуусын дунд сагсан бөмбөгийн спортоор хичээллэх сонирхол жилээс жилд нэмэгдэж, баг тамирчид эх орныхоо нэрийг олон улсад дуурсгаж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Үүнд Олон улсын сагсан бөмбөгийн холбооны дэмжлэг, туслалцаа чухал хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.

Олон улсад нэр хүндтэй “FIBA 3×3 Women’s Series Ulaanbaatar Stop”, “FIBA 3×3 World Tour Ulaanbaatar”, “FIBA 3×3 World Cup” гэсэн гурван тэмцээнийг эх орондоо зохион байгуулсан анхны улс болж байгааг онцоллоо.

Энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байгаа 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 27 орны 40 багийн  160 орчим тамирчин өрсөлдөж байна.

Монгол Улс энэ тэмцээнийг амжилттай зохион байгуулж байгаад Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Шейх Сауд Али Аль Тани талархал илэрхийллээ.  Монголын эмэгтэй баг тамирчид Олимпийн аварга, ХБНГУ-ын багийг хожсон нь энэ төрлийн спорт Монголд хэрхэн хөгжиж байгаагийн тод илрэл гэдгийг хэлэв.

Олон улсын тэмцээнд Монголын баг тамирчид зөвхөн оролцогч биш, хүчтэй өрсөлдөгчдийн нэгд тооцогдож байгааг онцолж, энэ спортыг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж байгаа Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ.

Манай улс 2017 оноос хойш 3х3 төрлийн олон улсын тэмцээнүүдийг эх орондоо тасралтгүй зохион байгуулж байна.

Эмэгтэйчүүдийн шигшээ баг 2020 оны Токиогийн олимпод 3х3 төрөлд оролцсон Монгол Улсын анхны баг болсон түүхтэй. Мөн олон улсын бусад тэмцээнд баг тамирчид тогтмол оролцож, аварга болон шагналт байрт шалгарч байгаа юм.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо 2014 онд байгуулагдсан. Төр, хувийн хэвшлийн тууштай дэмжлэг, тамирчид, дасгалжуулагч, багийн эзэд, хөрөнгө оруулагчдын  хичээл зүтгэл, гаргасан амжилтын дүнд 2025 оны байдлаар дэлхийд эрэмбээрээ долоодугаарт жагсаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нарны гүүрний баруун урд ус зайлуулах шугам хоолойг өргөтгөн шинэчлэх ажил 70 орчим хувьтай байна 3 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ 3 цагийн өмнө
МҮБХ: ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ 4 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ, КИРГИЗИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРЛЭЭ 4 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа 4 цагийн өмнө
“Italian Brainrot” буюу “Итали маягийн тархины гажуудал” 6 цагийн өмнө
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв 6 цагийн өмнө
ИРЭХ VII САРЫН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ 6 цагийн өмнө
НИТХ-ын эмэгтэйчүүдийн зөвлөл амаржих газруудын удирдлагуудтай уулзаж санал солилцжээ 7 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ЗАМЫН ЗАСВАР, ЗАМ ХААСАН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭДЭД ГАР УТАСНЫ МЕССЕЖЭЭР ИЛГЭЭХ БОЛОН GOOGLE MAP-Д ТОГТМОЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ 7 цагийн өмнө
Монголд эмчлэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийжээ 8 цагийн өмнө
Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчиллаа 9 цагийн өмнө
BTS-ийн найм дахь гишүүн 9 цагийн өмнө
Монголын эмэгтэй сагсчид БНХАУ-ын багтай шийдвэрлэх тоглолт хийнэ 10 цагийн өмнө
BTS-ын гишүүд бүгд эргэн ирсэнтэй холбогдуулан HYBE бүх ажилчддаа 6.21 сая воны урамшуулал тус бүрчлэн олгоно 11 цагийн өмнө
УЛААНБААТАР ХОТЫН ТАХИЛГА ШҮТЛЭГТ ДӨРВӨН УУЛЫН ТАХИЛГА БОЛЖ БАЙНА 11 цагийн өмнө
“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
“Дүнжингарав” худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 11 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "XX зууны Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн гүйцэтгэсэн үүрэг" хурал болно 11 цагийн өмнө
Б.Идэржавхлан: УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн дипломыг шалгуулах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлнэ Өчигдөр