БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монголд эмчлэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийжээ

Г.Оюунтуяа
7 цагийн өмнө

Франц улсын Страсбургийн их сургуулийн эмнэлгийн зүрхний мэс заслын баг болон УГТЭ, ЭХЭМҮТ-ийн зүрхний мэс заслын эмч нар хамтран 36 өвчтөнд нарийн мэргэжлийн үзлэг, зөвлөгөө өгч, хүнд хэлбэрийн зүрхний гажигтай өвчтөнүүдэд мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүллээ.

 

Энэ удаагийн  мэс засал нь гадаадын эмч нар зөвлөх болон хяналтын үүрэгтэй оролцож, дотоодын баг бие даан мэс заслыг гүйцэтгэснээрээ онцлог юм. Хамтарсан баг 27 хүүхэд, 9 насанд хүрэгчдэд тусламж үйлчилгээ хүргэснээс зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн олон гажиг хавсарсан, гадаад улсад эмчлэх заалттай 6 хүүхдэд төгс засах мэс засал, гол судас болон хавхлагын эмгэгтэй нэг насанд хүрэгчид мэс засал хийжээ. Түүнчлэн гол судасны хүнд хэлбэрийн төрөлхийн гажиг, зүрхний агших чадвар буурсан зүрхний дутагдал хавсарсан гол судасны өгсөх хэсгийн хүнд хэлбэрийн цүлхэн засах гэхчлэн хүнд хэлбэрийн тохиолдлыг эмчилжээ. Эдгээр тохиолдлын зарим нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/273 дугаар тушаалаар баталсан “Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалт”-д багтдаг. Энэ төрлийн мэс заслыг өөрийн оронд хийсэн нь эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг хөгжүүлэх, цаашдын тусламж үйлчилгээний чадавхыг бэхжүүлж,  гадаад явах урсгалыг шат дараатай бууруулахад чухал ач холбогдолтой аж. 

 

УГТЭ хамтын ажиллагааны хүрээнд зүрхний мэс засал, мэдрэлийн мэс заслын чиглэлд Люксембург, Франц, БНСУ, БНХАУ, АНУ, Тайваниас жилдээ 20 гаруй зочин профессорын багийг урьж ажилуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нарны гүүрний баруун урд ус зайлуулах шугам хоолойг өргөтгөн шинэчлэх ажил 70 орчим хувьтай байна 2 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ 2 цагийн өмнө
МҮБХ: ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ 3 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ, КИРГИЗИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРЛЭЭ 3 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа 3 цагийн өмнө
“Italian Brainrot” буюу “Итали маягийн тархины гажуудал” 4 цагийн өмнө
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв 5 цагийн өмнө
ИРЭХ VII САРЫН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ 5 цагийн өмнө
НИТХ-ын эмэгтэйчүүдийн зөвлөл амаржих газруудын удирдлагуудтай уулзаж санал солилцжээ 5 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ЗАМЫН ЗАСВАР, ЗАМ ХААСАН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭДЭД ГАР УТАСНЫ МЕССЕЖЭЭР ИЛГЭЭХ БОЛОН GOOGLE MAP-Д ТОГТМОЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ 6 цагийн өмнө
Монголд эмчлэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийжээ 7 цагийн өмнө
Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчиллаа 8 цагийн өмнө
BTS-ийн найм дахь гишүүн 8 цагийн өмнө
Монголын эмэгтэй сагсчид БНХАУ-ын багтай шийдвэрлэх тоглолт хийнэ 8 цагийн өмнө
BTS-ын гишүүд бүгд эргэн ирсэнтэй холбогдуулан HYBE бүх ажилчддаа 6.21 сая воны урамшуулал тус бүрчлэн олгоно 10 цагийн өмнө
УЛААНБААТАР ХОТЫН ТАХИЛГА ШҮТЛЭГТ ДӨРВӨН УУЛЫН ТАХИЛГА БОЛЖ БАЙНА 10 цагийн өмнө
“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа 10 цагийн өмнө
“Дүнжингарав” худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 10 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "XX зууны Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн гүйцэтгэсэн үүрэг" хурал болно 10 цагийн өмнө
Б.Идэржавхлан: УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн дипломыг шалгуулах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлнэ Өчигдөр