БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.АМАРСАЙХАН: МОНГОЛ, КИРГИЗИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРЛЭЭ

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн ЗГХК-ын V хуралдаан Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Хуралдааны үеэр талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуй, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал, мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуурын экспортын чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ. Үүнээс гадна боловсрол, шинжлэх ухаан, мэдээллийн технологи, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбаруудад хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэхээр тохиролцов. Мөн Монгол Улсын Ергөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийхээр төлөвлөж буй айлчлалын бэлтгэл, ач холбогдлын талаар санал солилцлоо. Тус айлчлал нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлох чухал алхам юм.

Мөн үеэр онцгой байдлын албаны хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх, холбогдох байгууллага хооронд шууд харилцаа тогтоох, туршлага солилцох боломж бүрдүүлэхийг хоёр тал чухалчилж, санал нэгдлээ.

Монгол, Киргиз улс нь түүх, соёл, уламжлалын гүн гүнзгий хэлхээ холбоотой, харилцан ойлголцол, итгэлцэлд суурилсан найрсаг харилцаатай бөгөөд бүс нутгийн түвшинд далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд хөгжлийн туршлагаа хуваалцах, олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх өргөн боломжтойг талууд тэмдэглэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нарны гүүрний баруун урд ус зайлуулах шугам хоолойг өргөтгөн шинэчлэх ажил 70 орчим хувьтай байна 2 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ 2 цагийн өмнө
МҮБХ: ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ 3 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ, КИРГИЗИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРЛЭЭ 3 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа 3 цагийн өмнө
“Italian Brainrot” буюу “Итали маягийн тархины гажуудал” 5 цагийн өмнө
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв 5 цагийн өмнө
ИРЭХ VII САРЫН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ 6 цагийн өмнө
НИТХ-ын эмэгтэйчүүдийн зөвлөл амаржих газруудын удирдлагуудтай уулзаж санал солилцжээ 6 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ЗАМЫН ЗАСВАР, ЗАМ ХААСАН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭДЭД ГАР УТАСНЫ МЕССЕЖЭЭР ИЛГЭЭХ БОЛОН GOOGLE MAP-Д ТОГТМОЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ 6 цагийн өмнө
Монголд эмчлэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийжээ 7 цагийн өмнө
Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчиллаа 8 цагийн өмнө
BTS-ийн найм дахь гишүүн 8 цагийн өмнө
Монголын эмэгтэй сагсчид БНХАУ-ын багтай шийдвэрлэх тоглолт хийнэ 9 цагийн өмнө
BTS-ын гишүүд бүгд эргэн ирсэнтэй холбогдуулан HYBE бүх ажилчддаа 6.21 сая воны урамшуулал тус бүрчлэн олгоно 10 цагийн өмнө
УЛААНБААТАР ХОТЫН ТАХИЛГА ШҮТЛЭГТ ДӨРВӨН УУЛЫН ТАХИЛГА БОЛЖ БАЙНА 10 цагийн өмнө
“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа 10 цагийн өмнө
“Дүнжингарав” худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 10 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "XX зууны Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн гүйцэтгэсэн үүрэг" хурал болно 11 цагийн өмнө
Б.Идэржавхлан: УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн дипломыг шалгуулах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлнэ Өчигдөр