БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлжээ

С.Жамъяаннацаг
2025/06/20

Г.Занданшатарт Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэж, Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч Мартин Шульц захидал илгээжээ.

Захидалд,

“Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа, 

Монгол Улсын Ерөнхий сайдаар сонгогдсон Танд Германы ууган улс төрийн сан болох Фрийдрих Эбертийн сан болон манай улсын социал демократ нөхдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл зэрэг бидний нийтлэг үнэт зүйлсийн төлөөх тууштай дуу хоолой бүхий удирдагч Германы Стратегийн түнш орон болох Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр ажиллахаар болсонд баяртай байна. 

Монгол Улсын ирээдүйг тодорхойлох зорилгоор Монгол Ардын Намаас дэвшүүлсэн эдийн засгийн хөгжил, нийгмийн эв нэгдлийг цогцлоох улс төрийн томоохон зорилтуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, ардчиллыг улам бэхжүүлэхэд Таны манлайлал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэдэгт миний бие бүрэн итгэлтэй байна. 

Монгол Ардын Нам болон Германы Социал Демократ Нам (SPD) хооронд 2023 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд манай хоёр намын төлөөлөгчид олон үр дүнтэй хэлэлцүүлгийг өрнүүлж ирсэн. Фрийдрих Эбертийн сан Улаанбаатар хотод Төлөөлөгчийн газраа нээсний 30 жилийн ойг тохиолдуулан миний бие Монгол Улсад ажиллаж, энэ үеэр Тантай биечлэн уулзах боломж олдсон нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.

Социал демократ үзэл баримтлалтай хүний хувьд, Монгол Улс нийгмийн шударга ёс, эдийн засгийн хөгжил, энх тайвныг эрхэмлэн дээдэлдэг, тууштай байр суурьтай Ерөнхий сайдтай болсонд баяртай байна. Таны ажлын арвин туршлага, улс төрийн замнал тань ардчиллыг үнэт зүйлээ болгон дээдэлж, шинэчлэлийг зоригтойгоор хэрэгжүүлж ирсний тод жишээ бөгөөд эдгээр нь Фрийдрих Эбертийн сан болон олон улсын социал демократ үзэл баримтлалтай хамтын нийгэмлэгийн зүгээс эрхэмлэн дээдэлж, хамгаалдаг үнэт зүйлс билээ. Парламентын даргаар ажиллаж байсан нийтлэг туршлага биднийг мөн нэгтгэн ойртуулж байна.

Геополитикийн хурцадмал нөхцөл байдалтай энэ цаг үед олон талт хамтын ажиллагааны төлөөх дуу хоолой дэлхий дахинд хүчтэй, тод сонсогдох нь туйлын чухал болж байна. Ерөнхий сайд Таны манлайлал энэхүү зорилгод чухал хувь нэмэр оруулна гэдэгт миний бие бүрэн итгэлтэй байна. Олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын дэг журмыг сахин хамгаалах, ардчилсан улс орнууд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь бидний харилцаа холбоог гүнзгийрүүлэн бэхжүүлэх чухал тулгуур багана юм.

Энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэж буй Фрийдрих Эбертийн сан нь дээрх асуудалд чухалчлан анхааран ажиллаж буй бөгөөд Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байна.

Таны эх орныхоо эрх ашиг, сайн сайхны төлөөх үйлс, хичээл зүтгэлд эрч хүч, өндөр амжилт хүсэж, Тантай дахин уулзах таатай боломж тохионо гэдэгт итгэж байна” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 1 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 1 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko 2026/09/01