БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

АЧАА ДААХ 70-ААД ОНЫХОН

С.Жамъяаннацаг
2025/06/07

Монгол Улсын шинэ Ерөнхий сайд ирэх даваа гарагт болох МАН-ын Бага хурлаас тодорно.

Энэ удаад МАН шинэ байгуулагдах Засгийн газрын тэргүүнээр 70-аад оныхон дотроос тодруулах хандлага түлхүү байна.

Хэдийгээр 70-аад оныхоныг олон сонгогдсон, улс төрд удсан гэх шүүмжлэл байдаг ч нөгөө талдаа бол энэ нь тэд иргэд сонгогчдын итгэлийг алдахгүй явж ирсэний баталгаа гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв тэд иргэдийн итгэлийг алдаж, амласан амлалтдаа хүрдэггүй байсан бол ингэж дахин дахин сонгогдох нь юу л бол.

Өнөөдөр монголын улс төрд хувийн шуналдаа хөтлөгддөг биш харин улс үндэстнийхээ нийтлэг эрх ашгийг хамгаалдаг, бас ачаа үүрэх хүмүүс нэн чухал байгаа.

Далаад оныхон ихэнх нь биеэ, бас гэрээ засаад төрөө засалцаж байгаа хүмүүс.

Шулуухан хэлэхэд тэд дүү нар шигээ элдэв хүүхэн шуухан, мөнгө төгрөгний асуудалд холбогдоод байхааргүй намба сууж, нүдний хор нь гарч шунал нь дарагдсан хүмүүс.

Нэг удаад тэд залуустаа, дүү нартаа зайгаа тавьж өгч, төрийн жолоог тэдэнд атгуулж үзсэн. Харин намынх нь дүү нар энэ итгэлийг даалгүй өнөөдөр хувийн зовлонгоо төрийн зовлон болгож засаглалын хямралд хүргээд буй.

Цалингаараа амьдардаг гэх шалдан залуус хэдэн их наядын асуудалд орооцолдож өнөөдөр түүнийгээ далдлахын тулд л дахин дүрээ хувирган засгийн эрх мэдэл рүү тэмүүлж буй нь ч ил болсон.

Тиймдээ өөрсдийнх нь амин хувийн увайгүй эрх ашгийн эсрэг зогссон 70-аад оны ах нартаа “Урвагч сайдууд” гэсэн нэр хоч зүүж хэвлэл сошиалаар балбахыг оролдож байгаа ч тэдний цуврал жүжигт хууртсаар хэрсүү болсон ард түмэн дахин тархиа угаалгахгүй байгаад дэмий л бухимдаж дээд үеийнхний дунд дэмий л “яс хаях”-ыг оролдож сууна.

Угтаа бол амин хувийн явцуу эрх ашигтаа дулдуйдан МАН-ыг Женкогийн барьцаанд хийж, Бага хурлын гишүүдээ хүртэл муухай харагдуулсан зарим дүү нарынхаа улс төрийн шуналаас л тэд “урвасан” болохоос Монголоосоо урваагүй.

Харин ч улс төрийн зориг гаргаж талбайд жагссан залуусын талд зогссон нь ч бас бодит үнэн.

Тийм ч учраас энэ удаад 70-аад оныхон нэгэн цул болж хэн нь ч засгийн жолоог атгасан дэмжинэ гэдэг зарчим дээрээ тохирсон гэдэг сураг дуулдаж байна.

Энэ дашрамд яг үнэндээ бол нам дотроо ах нар гэгдэж буй МАН-ын 70-аад оныхон чухамдаа бол АН-ын Ж.Баярмаа гишүүний чацуутнууд, зарим нь бүр түүнээс ч дүү гэдгийг сануулах нь илүүц биз.

МАН-ын хувьд ирэх 7 хоногт болох Бага хурлынх нь эн тэргүүний зорилт Женкогийн савраас салах.

Харин түүний барьцаанаас намаа гаргаж чадах бодит хүч тус намын 70-аад оныхонд л буй. Учир нь тэдний ард Ерөнхийлөгч бодит дэмжлэг үзүүлж хүч нэмж чадна.

Тэгэхээр ирэх Бага хурлын шийдвэр МАН Женкогийн “барьцаанд” байсаар хүчтэй сөрөг хүчин болох замдаа шуударсан АН-д байр сууриа алдаж ялагдал руу унах уу, аль эсхүл эдийн засаг нийгмийн реформ хийж засагласан шиг засаглах зөв замыг сонгох уу гэдгийг шийдэх болчихоод байна.


1
angry
0
care
1
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 3 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 3 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01