БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна

Т.Оюундарь
8 цагийн өмнө

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

5-р сарын 15-16-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

 2025 оны 05-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр +9…+14 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +14…+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +17…+19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө +17…+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +15…+17 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Ирэх тав хоногийн цаг агаарын төлөв 19 минутын өмнө
Н.Арвинтариа: Хүчирхийлэлийн эсрэг улсын хэмжээнд 800 гаруй хамтарсан баг ажиллаж байна 1 цагийн өмнө
Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна 1 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ 1 цагийн өмнө
Б.Соёл-Эрдэнэ: Бид нарыг яг шоронгийн хоригдол шиг авч ирсэн 4 цагийн өмнө
“Хөрөнгө оруулж шагналаа аваарай” гэх группт нэгдэж 29 сая төгрөг залилуулжээ 5 цагийн өмнө
Биеэ авч явах чадваргүй үед нь цагдаа байна гэж итгүүлэн залилжээ 5 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болно 5 цагийн өмнө
ОБЕГ: Ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр хэвээр байгаа тул иргэн бүр сонор, сэрэмжтэй байхыг анхааруулж байна 5 цагийн өмнө
Жонни Деппын экс эхнэр Амбер Херд дахин ээж болжээ 5 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Монгол улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлд эрчимтэй хөгжлийн шинэ эрин эхэлж байна 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна 8 цагийн өмнө
Сэлэнгийн Ерөө суманд гарсан түймэр 15 дахь өдрөө үргэлжилж байна 8 цагийн өмнө
З.Санждоржийг гадаадын тагнуулын байгууллагатай хамтарсан гэж үзэн 9 жил 6 сар хорих ял оноожээ 9 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт болно 10 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа 23 цагийн өмнө
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн форумын ээлжит уулзалт маргааш болно Өчигдөр
ЛеБрон Жеймс 11,660+ довтолгоогоо амжилтгүй болгожээ Өчигдөр
Э.Анхбаяр: ​Нийтдээ 11 аймагт Улаанбурханы тохиолдол бүртгэгдээд байна Өчигдөр