БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ОБЕГ: Ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр хэвээр байгаа тул иргэн бүр сонор, сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

Ой, хээрийн болон обьектын түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймрэтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар өнөөдөр мэдээлэл өглөө.

Улсын хэмжээнд өнөөдрийн /2025.05.14/ байдлаар объектын гал түймрийн 2070 тохиолдол бүртгэгдснээс 309 буюу 15 хувийг өнжмөл шар өвсний түймэр эзэлж байна. Объектын гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 26.8 хувиар өссөн бол гал түймэрт өртөж нас барсан хүний тоо 31.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өнжмөл шар өвс шатсан дуудлагын 79.3 хувь нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт бүртгэгдлээ.

Харин улсын хэмжээнд 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 87 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.5% өссөн дүнтэй байна. Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 47.071 га, хээрийн 701.011 га талбай, нийт 748.082 га талбай, 5 байшин, 49 гэр, 4 автомашин, 7 мотоцикл, 99 малын хашаа, 12 өвөлжөө, 5934 бог, 395 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар дөрөвдүгээр сарын 29-нд гарсан ойн түймрийг унтраахаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоор ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 176 алба хаагч,14 автомашин, 319 гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй, мэргэжлийн ангийн 87 хүн, 16 автомашин, нийт 263 хүн, 30 автомашинтай үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Түймрийн зүүн, зүүн урд, урд тал, баруун урд талыг цурамд оруулж, баруун хойд талын түймрийг хяналтад оруулахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 11915 га талбай өртсөн.

Хуурашилтын зэрэг өндөр, түймэр гарах эрсдэл хэвээр байгаа тул иргэн бүр сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Соёл-Эрдэнэ: Бид нарийг яг шоронгийн хоригдол шиг авч ирсэн 2 цагийн өмнө
“Хөрөнгө оруулж шагналаа аваарай” гэх группт нэгдэж 29 сая төгрөг залилуулжээ 2 цагийн өмнө
Биеэ авч явах чадваргүй үед нь цагдаа байна гэж итгүүлэн залилжээ 2 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болно 2 цагийн өмнө
ОБЕГ: Ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр хэвээр байгаа тул иргэн бүр сонор, сэрэмжтэй байхыг анхааруулж байна 3 цагийн өмнө
Жонни Деппын экс эхнэр Амбер Херд дахин ээж болжээ 3 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Монгол улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлд эрчимтэй хөгжлийн шинэ эрин эхэлж байна 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна 5 цагийн өмнө
Сэлэнгийн Ерөө суманд гарсан түймэр 15 дахь өдрөө үргэлжилж байна 6 цагийн өмнө
З.Санждоржийг гадаадын тагнуулын байгууллагатай хамтарсан гэж үзэн 9 жил 6 сар хорих ял оноожээ 7 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт болно 7 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа 20 цагийн өмнө
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн форумын ээлжит уулзалт маргааш болно 22 цагийн өмнө
ЛеБрон Жеймс 11,660+ довтолгоогоо амжилтгүй болгожээ 22 цагийн өмнө
Э.Анхбаяр: ​Нийтдээ 11 аймагт Улаанбурханы тохиолдол бүртгэгдээд байна 23 цагийн өмнө
Бага насны хүүхдийг "гар утсаараа яриулаач" гэж хуурч, дээрэмдээд гавлаад үлдээжээ Өчигдөр
Эрхтэн шилжүүлэн суулгуулсан 300 орчим иргэд спортын 8 төрлөөр өрсөлдлөө Өчигдөр
“Өсвөр үеийнхнийг "сонсъё, ойлгоё" нээлттэй өдөрлөг зохион байгуулагдлаа Өчигдөр
Ж.Цогтсугар: “Монгол эр хүнд итгэ” үндэсний хөдөлгөөн өрнүүлнэ Өчигдөр