БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна

Г.Оюунтуяа
2025/05/14

Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо, Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн 16 км урт, хоёр эгнээ бүхий авто замыг өнгөрсөн оны есдүгээр сараас шинэчилж эхэлсэн. Тодруулбал өнгөрсөн онд 4 км авто замыг шинэчилсэн бол энэ онд үлдсэн 12 км авто замыг шинэчлэх ажил үргэлжилж, өнөөдрийн байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ талаар НЗХГ-ын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр “Авто замын ажлын гүйцэтгэгчээр “Билэгт зам” ХХК шалгарсан бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын 16-ны өдрөөс талбайдаа гарч, ажлаа эхлүүлсэн. Энэ хүрээнд 18 байршилд автобусны буудал гаргах, эвдрэл ихтэй хэсгүүдэд суурийг солих, хашлага тавих, борооны ус зайлуулах шугам хоолой суурилуулж дууссан. Мөн одоогийн байдлаар далангийн өөрийн шуудуу, хажуу налуу, хөвөөн бэхэлгээний ажлыг хийж байна. Ирэх долоо хоногоос цементээр бэхжүүлсэн суурийн ажил болон гадаргуун боловсруулалтын ажлыг эхлүүлнэ. Засвар шинэчлэлтийн хүрээнд ус зайлуулах байгууламж, явган хүний зам болон дугуйн замыг цогцоор нь шийднэ. Үндэсний их баяр наадмаас өмнө асфальт бетон хучилтаа хийж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байна” гэв.

Ташрамд, Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг анх 1978 онд ашиглалтад оруулжээ. Үүнээс хойш 46 жил их засвар, шинэчлэл огт хийгээгүй байсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа Өчигдөр
УЛСЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ОНЦГОЙ АНХААРНА Өчигдөр
“Дэвшилтэт технологи, шийдэл” танилцах аялал зохион байгууллаа Өчигдөр
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа Өчигдөр
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замуудыг хаана Өчигдөр
Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо Өчигдөр
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА Өчигдөр
Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна Өчигдөр
“Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо 2026/05/28
Н.Номтойбаяр: Нэг хүүхдийн амь нас, нэг өрх гэрийн асуудал, бас нийгмийн хариуцлагын асуудал энд яригдаж байна 2026/05/28
"Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно 2026/05/28
ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН 80 БАЙРШИЛД НОГООН ӨРТӨӨ БАЙГУУЛНА 2026/05/28
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно 2026/05/28
ҮЙЛ ЯВДАЛ: “Чингис хаан” дурсгалын зоосны нээлт Монголбанкны байранд болно 2026/05/28
ГАЛЫН ТАРХАЛТЫГ ЗОГСООЖ, БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/27
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна 2026/05/27
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй 2026/05/27
Амьтан, спорт, уралдаан тэмцээн, энтертайнмент, танин мэдэхүй хосолсон “HAPPY MONSTER” фестиваль Steppe Arena-д болно 2026/05/27
“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ 2026/05/27