БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна

Г.Оюунтуяа
2025/12/12

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж эхэллээ. Нийслэлийн Хяналт шалгалтын газраас өнөөдөр ХУД-ийн тавдугаар хороонд байрлах нийтийн байруудын орчин нөхцөл, эрүүл ахуйд хяналт шалгалт хийлээ.

НХШГ-ын дарга С.Энхбаяр “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотод үйлчилгээ үзүүлж байгаа нийтийн байруудын орчин нөхцөлд хяналт, шалгалт хийж байна. ҮСХ-ны 2021 оны тоон судалгаагаар улсын хэмжээнд 1500 орчим нийтийн байр үйл ажиллагаа явуулж байжээ. Харин өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 760 орчим нийтийн байр бүртгэлтэй байна. 2025 оны хоёрдугаар сард нийтийн байруудад төлөвлөгөөт шалгалт зохион байгуулсан. Цагдаагийн байгууллагаас ирсэн мэдээллээс харахад нийтийн байрууд гэмт хэрэг, зөрчил гарах орчин нөхцөлийг бүрдүүлж байна. Үүн дотроо гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллүүд түлхүү ирдэг байна. Бид нийтийн байрны галын аюулгүй байдлын шаардлага хангасан эсэх,  орчин нөхцөл нь эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж байна. Мөн цахилгааны асуудлууд ямар байгааг шалгаж байгаа юм. Улаанбаатарт байгаа 760 нийтийн байрны хоёр нь л ААН-ийн бүртгэлтэй байдаг. Үлдсэн нь иргэний эзэмшилд байна. Нэг нийтийн байранд дунджаар 10 айл оршин сууж байна. Хамгийн олон айл амьдардаг буюу 68 айлтай нийтийн байр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байдаг. Энэ байрны амьдрах орчин харьцангуй сайн. Харин жижиг нийтийн байруудад асуудал бий. 760 орчим нийтийн байраас хоёр хувь нь төвийн шугам сүлжээнд холбогдсон байдаг. Үлдсэн 52 хувь нь нүхэн жорлонтой, 47 орчим хувь нь ариутгал татуургын стандарт хангасан ариун цэврийн өрөөнүүдтэй байна. Олон хүн амьдардаг нийтийн байрнууд хөрсний бохирдол, гүний усны бохирдлын асуудал бий болгодог. Өмнө жил хийсэн шалгалтаар нийтийн байрууд түүхий нүүрс түлж байсан тохиолдлууд гарч байсан. Энэ жил шахмал түлш, хагас коксон түлшүүдийг түлж байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21