БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Баттулгын охин Б.Намуун болон ХЗДХ-ийн мэргэжилтэнд 33 тэрбум төгрөг залилуулсан гэх иргэд мэдээлэл хийлээ

Г.Оюунтуяа
2025/04/21

"Шинэ яармаг" хороолол болон "Буянт ухаа 2" хороололд байр захиалахаар мөнгө төлөөд залилуулсан гэх иргэд Хууль зүй дотоод хэргийн яамны гадаа жагсаж, хохиролгүй болгохыг шаардлаа. Тэд "Хууль зүй дотоод хэргийн яаманд ажиллаж байсан Ш.Энхжаргал гэх хүн "Шинэ яармаг" хороолол болон "Буянт ухаа 2" хороололд хөнгөлөлттэй нөхцөлөөр байранд оруулна гэж урьчдилгаа төлбөр авсан. Зарим иргэд урьдчилгаагаа төлөөд байрандаа орчихсон байхад нь байрны жинхэнэ эзэн нь гээд хүмүүс гарч ирсэн. Энэ мэтчилэн маш олон хүн хохирч, өвлийн хүйтэнд байрнаасаа хөөгдөж гарсан.

Тиймээс бид Хууль зүйн яаманд гомдол гаргаж байна. Хохирсон иргэд нэгдээд 2024 оны 11 дүгээр сард цагдаагийн байгууллагад хүсэлт, гомдлоо гаргасан. Одоо болтол дорвитой ажил хийхгүй байна. Цагдаагийн байгууллага ажлаа хийж, хохирсон иргэдийг хохиролгүй болгомоор байна. Хамгийн багадаа 27 сая төгрөг түүнээс дээш хохиролтой иргэд байгаа. Бидэнд 330 гаруй хүн 33 тэрбум төгрөгөөр хохирсон гэх мэдээллийг өгсөн. Хохирогчдын төлөөлөл 100 гаруй хүн нэгдээд дуу хоолойгоо илэрхийлж байна. Бидэнд улстөрийн ямар ч зорилго байхгүй. Байранд орох гэж мөнгө төлөөд хохирсон иргэд л хохирлоо барагдуулахаар явж байгаа нь энэ. Цагдаагаас залилсан гэх Ш.Энхжаргал нас барсан гэх шалтгаанаар хэргийг хаах гэж байна. Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгын охин Б.Намуун гэдэг хүний данс руу бидний мөнгө орсон гэх мэдээлэл байгаа ч баттай биш. Гэвч энэ асуудал одоо болтол шийдэгдэхгүй байгаа нь улстөрийн оролцоо байгаа болов уу гэх хардалтыг төрүүлж байна" гэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг 1 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар аадар бороо орно 1 цагийн өмнө
Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг нийлүүлэх чиглэлд ИБУИНХУ-тай хамтран ажиллана 1 цагийн өмнө
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 1 цагийн өмнө
Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Нийслэлийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуульд зочиллоо 2 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: 2026 онд татвар, НДШ-тэй холбоотой сайн мэдээ монголчуудад хүрэхээргүй болж байна 2 цагийн өмнө
Н.Мөнхнасан: Уул уурхайгаас хэт хамаарсан эдийн засгаа төрөлжүүлэхгүй л бол эдийн засгийн дархлаагаа алдаж байна 3 цагийн өмнө
Цахилгааны хүчдэлд цохиулж гэмтжээ 3 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нийтийн тээвэр богино чиглэлдээ үнэ төлбөргүй үйлчилнэ 4 цагийн өмнө
Х.Булгантуяа: Бүгд Найрамдах Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш 4 цагийн өмнө
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа 4 цагийн өмнө
YOUNG MO’G: Эхнэртээ зориулж дууны маань клипэнд Мичи тоглосон 5 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо 5 цагийн өмнө
ХӨСҮТ-ийн ТУТ-ын багийн хурлыг ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран өргөтгөн хийлээ 6 цагийн өмнө
Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа 6 цагийн өмнө
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУД 6 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 7 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны бүртгэл өнөөдөр 18 цагт хаагдана 7 цагийн өмнө
Цаг үеийн асуудлаар ОБЕГ, ЦУОШГ, Экологийн цагдаагийн албанаас хамтарсан мэдээлэл хийлээ 8 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг хүндэтгэн төрийн зоог барилаа 8 цагийн өмнө