БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Г.Лувсанжамц: 1-р хороолол, 3,4-р хороолол зэрэг нь 20 минутын хотын нэгжийн төлөвлөлтөөр зохион байгуулагдсан

Г.Оюунтуяа
2025/04/15

Нийслэлийн ИТХ-ын ээлжит III хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг НИТХ-ын дарга А.Баяр танилцууллаа. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "20 минутын хот үзэл баримтлал"-ын төслийг танилцуулав.

Тэрээр "20 минутын хот үзэл баримтлал"-ын төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа юм. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Хот суурин газрыг иргэдэд ээлтэй, түгжрэлгүй, утаагүй, хүн төвтэй, нийгмийн үйлчлгээг хүртээмжтэй болгох зорилготой. 20 минутын хот гэдэг шинэ зүйл биш. Анх 1900-аад оны үед АНУ-ын хот төлөвлөгч хотыг нэгжээр төлөвлөх санааг гаргасан байдаг. Нэгж дотроо дэд бүтцийн төлөвлөлтүүдээ багтаасан байдаг. Одоогийн манай 1-р хороолол, 3,4-р хороолол зэрэг нь 20 минутын хотын нэгжийн төлөвлөлтөөр зохион байгуулагдсан гэсэн үг. Гэвч эдийн засгийн тэлэлт, замбараагүй газар олголт, хүн амын өсөлт зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалан үзэл баримтлалаа алдсан. Энэ зөвхөн Улаанбаатар хот ч биш, дэлхийн томоохон хотууд ч ийм нөхцөл байдалд хүрээд эргээд нэгжийн төлөвлөлт буюу 20 минутын хотын үзэл баримтлалыг дахин эрчимтэй хэрэгжүүлж эхэлж байна. 20 минутын хот үзэл баримтлалын гол зорилго нь нэгжийн төлөвлөлт хийхдээ боловсролыг нэн тэргүүнд тавьж байгаа. Хүүхдүүд гэрээсээ гараад 20 минутын дотор сургууль, цэцэрлэгийн үйлчилгээ авах ёстой. Явганаар 2км, дугуйгаар 5 км зайд гэсэн үг. Хоёрт эрүүл мэндийн үйлчилгээ, гуравт цэцэрлэгт хүрээлэн, дөрөвт биеийн тамир, спорт байгууламжийг иргэдэд ойртуулах үндсэн зорилготой. Ингэхдээ иргэдийн санал санаачилгыг сонсож, оролцоог хангаж ажиллана” хэмээн мэдээлэл өглөө.

Үүний дараа НИТХ-ын төлөөлөгчид “20 минутын хот үзэл баримтлал”-ын төсөлтэй холбоотойгоор асуулт асуулаа. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “Нийслэлд баригдаж буй маш олон хотхонууд сургууль, цэцэрлэггүй баригдаж байна. Сургууль, цэцэрлэг барих стандартаа мөрдөхгүй байхад Улсын комисс хүлээж аваад байна. Энэ байдлыг зогсоохгүй бол 20 минутын дотор хүүхдүүд сургууль, цэцэрлэгийн боловсрол авах боломжгүйд хүрнэ. Энэ тал дээр ямар бодлого баримталж, хуулийн зүйл заалт тусгах вэ” хэмээн тодрууллаа. Мөн гэр хорооллын алслагдсан бүсийн хүүхдүүдийг 20 минутын дотор сургууль, цэцэрлэгтээ хэрхэн хүрэх, одоо байгаа зарим сургууль, цэцэрлэгийг барилгад давхар нэмж барих зэрэг ажлуудыг хэрхэн тусгасан талаар тодруулж холбогдох албаныхан тайлбар өглөө.

Өнөөдрийн хэлэлцэж буй асуудлууд:

  1. “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийн талаарх танилцуулга
  2. “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам”ыг батлах тухай
  1. “Туулын хурдны зам”-ын төсөл арга хэмжээний төсөвт, өртөгт өөрчлөлт оруулах тухай
  2. Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай
  3. “Улаанбаатар кабел кар” ОНӨТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай
  4. “КОП-17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай
  1. Барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх тухай
  2. Орон сууцны байрыг нийслэлийн өмчид бүртгэх тухай
  3. Барилга, байгууламжийг балансаас баланст шилжүүлэх тухай
  4. Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай

0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно 2 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 17 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 18 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01