БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НЗД-ын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-д их засвар хийж, шинэчилнэ

Г.Оюунтуяа
Өчигдөр

2025 оны төсвийн тодотголоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийслэлийн өмчийн зарим эмнэлгүүдийн барилгыг засварлаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-д их засвар хийж, шинэчилнэ. Үүнтэй холбогдуулан тус төвийн тусламж, үйлчилгээг дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн засвар дуустал Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн харьяа Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах салбар амбулаторид түр хугацаагаар шилжүүлэхээр боллоо.

Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Х.Бат-Ирээдүй “Иргэдийн дунд тус эмнэлгийн үйл ажиллагааг зогсооно гэсэн ташаа мэдээлэл гараад байгаа. Эмнэлгийн үйл ажиллагааг зогсоохгүй, харин их засвар хийж, шинэчилнэ. Энэ хүрээнд гадна, дотор тохижилтыг орчин үеийн хэв маягтай болгохоос гадна шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэх юм. Цаашид уг эмнэлгийн үйл ажиллагааг өргөжүүлж, хүүхдийн болон дотрын эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөж байна” гэв.

Түүнчлэн хуулийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын захирлыг томилох, чөлөөлөх эрхийг нийслэлийн Эрүүл мэндийн газар хэрэгжүүлдэг. Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сард “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн гүйцэтгэх захирлаар А.Дэлгэрбаярыг томилсон. Гэвч тус төвийн өмнөх удирдлага болон зарим ажилтнууд НЭМГ-ын даргын шийдвэрийг эсэргүүцэж, ажил хүлээлцэх боломжоор хангаагүй. Иймээс өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 14-ний өдөр тус төвийн гүйцэтгэх захирал А.Дэлгэрбаяр тухайн албан хаагчдыг ажлаас чөлөөллөө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна 2 цагийн өмнө
Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна 4 цагийн өмнө
Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна 5 цагийн өмнө
Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу Өчигдөр
УИХ дахь АН-ын гишүүд ажлаа хий Өчигдөр
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина Өчигдөр
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Өчигдөр
Засгийн гарын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлууд Өчигдөр
УИХ-аар энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын тов дараалал Өчигдөр
ОБЕГ: АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 85 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭВ Өчигдөр
Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ Өчигдөр
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтний эрч суларна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно Өчигдөр
С.Баяр: Бидний засах ёстой том алдаа бол Засгийн газрын бодлогын чанар алдагдсан явдал Өчигдөр
С.Баяр: Бидний засах ёстой том алдаа бол Засгийн газрын бодлогын чанар алдагдсан явдал Өчигдөр
Cү.Батболдын ЗГ 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан" Өчигдөр
Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ 2025/12/12
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ 2025/12/12
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ 2025/12/12