БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг бүхэлд нь хориглох хуулийн төслийг хэлэлцэнэ

Г.Оюунтуяа
2025/04/15

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр дөрвөн Байнгын хороо хуралдана. Аль Байнгын хороод хуралдаж, ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу.

10.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо

  1. УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  2. Байнгын хорооны тогтоолын төсөл /Сонгон шалгаруулах комисс байгуулах тухай/
  3. УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал

10.30 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

  1. Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэх
  2. Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөл
  3. Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  4. Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай/

14.00 цагаас Инновац, цахим бодлогын байнгын хороо

  1. Инновацийн тухай хуулийн биелэлтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хэлэлцэх

14.30 цагаас Хууль зүйн байнгын хороо

  1. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./
  2. Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  3. Цэцэд хүсэлт гаргах саналын тухай
  4. Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл санааны хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсох

Эдгээр хуулийн төслөөс олны анхаарлыг хамгийн их татаж байгаа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Уг хуулийн төслийн агуулга нь Монгол Улсын нутаг дэвсгэрт төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг бүхэлд нь хориглох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Өнөө шөнө Дорнодын хойд болон зүүн хэсгээр их цас орж цасан шуурга шуурна 2025/11/07
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ 2025/11/07
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА 2025/11/07
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгджээ 2025/11/07
Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна 2025/11/07
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэв 2025/11/07
Ч.Номин: Үндэсний хорооны төлөвлөгөөний хэсгээс тастаж тавьсан цаас санхүүгийн баримт биш! 2025/11/07
Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 60.9 хувь нь эмэгтэйчүүд, 39.1 хувь нь эрэгтэйчүүд байна 2025/11/07
Хонио хариулж яваад төөрсөн өсвөр насны хүүг эрлийн ажиллагаа зохион байгуулж олжээ 2025/11/07
Агаар бохирдуулагч бодисууд 2024 оны мөн үеэс 22-80 хувиар буурчээ 2025/11/07
Улаанбаатар хот орчмоор цас орж, шуурна 2025/11/07
ӨНӨӨДӨР: “Усны шинжлэх ухаан ба инженерчлэл-2025” эрдэм шинжилгээний хурал болно 2025/11/07
МИАТ-ын нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 2025/11/06
Яармаг орчмын айл өрхийн хэрэглээний усыг хэсэгчлэн хязгаарлаж, бохир усны шугам хоолойг цэвэрлэнэ 2025/11/06
ТООГ НЬ ХАССАН Ч САНХҮҮЖИЛТИЙГ НЬ НЭМСЭН ТӨСӨВ 2025/11/06
УИХ-ЫН ГИШҮҮН Д.АМАРБАЯСГАЛАН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ БАЙНА 2025/11/06
Б.Сумъяа: Шүгэл биш Бүрээ үлээвэл ямар вэ 2025/11/06
Д.Мөнхбаатар: Угаар мэдрэгчийн дохиолол дуугарч байна гэдэг нь тодорхой хэмжээний угаар байгааг илтгэнэ 2025/11/06
Томуу, томуу төст өвчний дуудлага аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 42.7 хувиар буурчээ 2025/11/06
​Гадаа тоглож байсан хүүхдүүдийг гэртээ аваачиж, бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй хэргийг шалгаж байна 2025/11/06