БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Улаанбаатар хотын лаг шатаах үйлдвэр хоногт 250 метр.куб лагийг устгана

Г.Оюунтуяа
2025/04/10

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд 2025-2027 онд хоногт 250 метр.куб лаг шатаах хүчин чадалтай үйлдвэр барина. Уг үйлдвэр Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн үйлдвэрийн болон ахуйн лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах замаар устгана. Улмаар хөрс, усны бохирдлыг бууруулна. Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатааж 5-6 метр.куб үнс болгох зориулалттай. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрээс хоногт гарах лагийн хэмжээ 238 тонн байх бол нийт лагийн хэмжээ 843,200 метр.куб хаягдмал нөөцтэй байхаар тооцжээ.

Төслийн нийт талбай ойролцоогоор 40,000 ам.метр байх бөгөөд Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талд лаг шатаах үйлдвэрийг барихаар төлөвлөж байгаа юм.

Лаг хатааж, шатаах үйл явц:

  1. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжаас гарсан ахуйн болон үйлдвэрийн лагийг усгүйжүүлэх гүн боловсруулалтын дараа шатаана.
  2. Хуучин лагийг шатаахын өмнө урьдчилан шүүж, хатаана.
  3. Гадна ахуйн хог хаягдлыг урьдчилан шүүж, шатаана.
  4. Шаталтаас үүссэн утааны хийг уурын зуухнаас гарган авч уурын турбины эрчим хүч үйлдвэрлэхэд голчлон ашиглах бөгөөд нам даралтын уурыг хатаагчийн дулааны эх үүсвэр болгон ашиглана.
  5. Шатаах явцад үүссэн утааны хийг "SNCR (зуухны доторх) +цахилгаан тунадас үүсгэгч+хагас хуурай хүчилгүйжүүлэх+ идэвхжүүлсэн нүүрс шахах + шүүлтүүр +нойтон хүчилгүйжүүлэх + сэнс" гэсэн стандартаар боловсруулж, дараа нь яндангаар гадагшлуулна.
  6. Шатаах болон утааны хийг цэвэршүүлэх явцад үүссэн үнсийг булах буюу барилгын материал болгон ашиглана.

Лаг шатаах үйлдвэрийн онцлог:

  • Ариутгах татуургын лаг, үнэрийг хамтад нь цэвэрлэнэ.
  • Шатаах систем нь нэгдмэл шингэн давхаргатай шатаах зуухыг ашиглана.
  • Шатаах систем нь материалын өргөн хүрээний шинж чанарт дасан зохицдог.
  • Агаарын хий цэвэрлэх байгууламжтай.
  • Нүүрстөрөгчийн хий багатай барилгын ажиллах аргаар үйл ажиллагаа явагдана.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ц.САНДАГ-ОЧИР: НЭР ДЭВШИГЧДЭД ИЖИЛ ГАРААНААС ӨРСӨЛДӨХ, ТЭГШ БОЛОМЖИЙГ БИЙ БОЛГОЖ БАЙНА 54 минутын өмнө
ЭХЭМҮТ: Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 1 цагийн өмнө
Д.Пүрэв-Очир: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг долоодугаар сард ашиглалтад оруулна 3 цагийн өмнө
ОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ДУУДЛАГА 42 ХУВИАР ӨССӨН 3 цагийн өмнө
1,2 сая ам.долларын шагналтай "Counter Strike 2" тоглоомын дэлхийн аваргад Монголоос хоёр баг оролцоно 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Хавдрын элэг шилжүүлэн суулгах багийнхан ХСҮТ-д хэвлэлийн хурал хийнэ 5 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Ц.Төрхүү: ҮСНИЙ СЭВ, ХООЛНЫ ТОС, АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХАЯГДЛААС ҮҮДЭЛТЭЙ БОХИРДЛЫН ХЭМЖЭЭ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН 18 цагийн өмнө
ТАНИЛЦ:Ойрын тав хоногийн цаг агаарын ерөнхий төлөв 18 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэлд үйлчилгээнд явуулна 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд бүсүүдийн онцлогийг харуулна 20 цагийн өмнө
“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно 20 цагийн өмнө
ЧД-ийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 68 ТҮЦ-ийг нүүлгээд байна 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Маргааш цахилгааны хязгаарлалт хийх хуваарь 21 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Шударга өрсөлдөөн, санхүүгийн зах зээлийг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал нь энэ удаагийн парламентын анхаарлын төвд байгаа 22 цагийн өмнө
Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна 23 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 564 боллоо Өчигдөр
Энэ сарын 19-21-нд нутгийн өмнөд хэсгээр хүчтэй шороон шуурга шуурна Өчигдөр
Ховд аймгийн Зэрэг суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ Өчигдөр
“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа Өчигдөр