Өнөөдөр болох үйл явдлын тойм
9:00 цагт: Мэргэжлийн болон тeхникийн боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны "Интеграцад суурилсан багшлахуй ба суралцахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Багшийн хөгжлийн ордонд болно.
10:00 цагт: Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно.
11:00 цагт: МҮЭ-ийн холбооноос нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн асуудлаар байр сууриа илэрхийлнэ. Холбогдох утас: 99149240
11:00 цагт: ХЭҮК-оос сэтгүүлч, өмгөөлөгчийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгнө. Холбогдох утас: 99028438
12:00 цагт: ДЭМБ-ын өдрийн хүрээнд “Эрүүл эхлэл итгэлтэй Ирээдүй” эх нярайн эндэгдлийг бууруулах хэлэлцүүлэг ЭМЯ-д болно. Холбогдох утас: 91000379, 99057582
13:00 цагт: “Дэлхийн цирк Монголд-2025” үзүүлбэртэй хэвлэлийн хурал Степпе Аренад болно.
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
-“Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” түр үзэсгэлэн Монголын үндэсний музейд гарч байна.