БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн сургууль цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай байна

Г.Оюунтуяа
2025/04/09

Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жил хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, цаашлаад боловсролын салбарын үйл ажиллагааг дэмжих, хүүхэд, иргэдийн ая тухтай суралцах, үйлчлүүлэх орчныг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд НЗДТГ-ын дарга Д.Амгалан, нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудтай уулзаж, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан “Засгийн газраас 2026 оны оныг боловсролыг дэмжих жил болгохоор зарласантай холбогдуулан сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах, эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хангахаар төсөл, арга хэмжээг боловсруулж байна. Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын тулгамдаж байгаа асуудлуудыг бодитоор ярилцаж, санал хүсэлтийг авах нь өнөөдрийн уулзалтын гол зорилго юм. Мөн нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлэх гэж байгаатай холбогдуулан хотын захын дүүргүүд болон сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу дүүрэг, хороодод шинээр бүтээн байгуулалт хийж, ачааллыг эн тэнцүү байлгах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэдгийг онцлов.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн боловсролын салбарт нийт 1000 орчим сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа эрхэлж, 40 мянга гаруй багш ажилчид ажиллаж, 530 мянга гаруй хүүхэд суралцаж, үүний цаана  нэг сая 600 мянга гаруй гаран эцэг эх байна гэж тооцоолохоор сая 600 мянган орчим хүний дундын харилцаа дунд нийслэлийн боловсролын үйл ажиллагаа өрнөж байна.  Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн 488 барилгын объект байгаагаас 70 орчим хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай буюу хуучны сургууль, цэцэрлэгийн барилгууд байдаг. Сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг хуулиараа нийслэл хариуцдаг. Уг засварыг илүү сайн, үр дүнтэй, хурдан шуурхай хийх талаар мөн санал солилцлоо. Үүнтэй холбоотойгоор сургалтын орчинд ашиглах орчин үеийн тоног төхөөрөмж, орчны аюулгүй байдалтай холбоотой газар чөлөөлөлт, зам, дэд бүтэц, камержуулалт зэрэг олон ажлуудыг шинээр шийдвэрлэх, сайжруулахаар ирүүлсэн саналуудыг нэгтгэн шийдвэрлэх чиглэл аваад ажиллаж байна” гэв.

Нийслэлийн Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн захирал М.Туулсайхан “Өнөөдөр ЕБС-ийн сургуулиудын тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар бодитой санал солилцох уулзалт хийсэн нь үр дүнтэй боллоо.  Бодит нөхцөл байдалтай танилцаж, биднээс санал хүсэлтийн авч нэн тэргүүнд шийдвэрлэх арга хэмжээний талаар ярилцаж, цаашдын сургалтын менежментийн талаар үр дүнтэй арга хэмжээнүүд хэрэгжүүлэх үүрэг чиглэл өглөө. Мөн олон жилийн насжилттай барилга байгууламжийн засвар, өвлийн улиралд илүү тулгамддаг дулаалгын асуудал зэрэг сурагчдын тав тухтай орчинд сурч боловсрох орчныг хэрхэн илүү сайнаар бүрдүүлэх талаар санал солилцлоо” гэв.

Нийслэлийн Ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн захирал П.Хувьзаяа “Өнөөдрийн уулзалтаар захирлууд өөрсдийн сургуулийн нийгмийн асуудал болон саад бэрхшээл,, ололт амжилтаа ярилцаж байна. Сургуулиуд тулгардаг асуудлуудаа орон нутаг, дүүрэгтэйгээ хамтдаа шийддэг. Нийслэл хотод шинээр олон сургууль ашиглалтад орж байгаа. Ялангуяа манай Сонгинохайрхан дүүрэгт шинээр сургуулиуд ашиглалтад орсон. Ингэснээр хүүхдийн ачааллын асуудал манай дүүрэгт харьцангуй бага үүсдэг болсон” гэдгийг хэлж байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ц.САНДАГ-ОЧИР: НЭР ДЭВШИГЧДЭД ИЖИЛ ГАРААНААС ӨРСӨЛДӨХ, ТЭГШ БОЛОМЖИЙГ БИЙ БОЛГОЖ БАЙНА 41 минутын өмнө
ЭХЭМҮТ: Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 1 цагийн өмнө
Д.Пүрэв-Очир: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг долоодугаар сард ашиглалтад оруулна 3 цагийн өмнө
ОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ДУУДЛАГА 42 ХУВИАР ӨССӨН 3 цагийн өмнө
1,2 сая ам.долларын шагналтай "Counter Strike 2" тоглоомын дэлхийн аваргад Монголоос хоёр баг оролцоно 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Хавдрын элэг шилжүүлэн суулгах багийнхан ХСҮТ-д хэвлэлийн хурал хийнэ 4 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна 4 цагийн өмнө
Ц.Төрхүү: ҮСНИЙ СЭВ, ХООЛНЫ ТОС, АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХАЯГДЛААС ҮҮДЭЛТЭЙ БОХИРДЛЫН ХЭМЖЭЭ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН 17 цагийн өмнө
ТАНИЛЦ:Ойрын тав хоногийн цаг агаарын ерөнхий төлөв 18 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэлд үйлчилгээнд явуулна 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд бүсүүдийн онцлогийг харуулна 19 цагийн өмнө
“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно 20 цагийн өмнө
ЧД-ийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 68 ТҮЦ-ийг нүүлгээд байна 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Маргааш цахилгааны хязгаарлалт хийх хуваарь 20 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Шударга өрсөлдөөн, санхүүгийн зах зээлийг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал нь энэ удаагийн парламентын анхаарлын төвд байгаа 22 цагийн өмнө
Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна 22 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 564 боллоо Өчигдөр
Энэ сарын 19-21-нд нутгийн өмнөд хэсгээр хүчтэй шороон шуурга шуурна Өчигдөр
Ховд аймгийн Зэрэг суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ Өчигдөр
“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа Өчигдөр