УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдах бөгөөд хэлэлцэх асуудлынх нь дараалалд тодорхой заагаагүй "бусад" гэсэн нэг асуудал бий. Уг асуудал нь Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох тухай асуудал бололтой. Учир нь, УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдаж уг асуудлыг хэлэлцэхээр болжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намын бүлгүүдийн хуралд оролцож Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох саналаа танилцуулах юм байна. МАН-ын бүлэг 10.00 цагаас, АН-ын бүлэг 12.00 цагаас хуралдахаар товложээ.