Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг буурулах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрээр, "Нийслэл Улаанбаатар хотод 200 мянган өрх хатуу түлш хэрэглэж байна. Үүнээс гадна 2500 орчим нам даралтын зуух, 170 орчим дунд оврын уурын зуух өнөөдрийн агаарын бохирдлыг үүсгэж байна. Мөн 804,000 машинаас 500-600 мянган тээврийн хэрэгсэл, ТЭЗ2, 3, 4, Амгалангийн дулааны цахилгаан станц гэсэн эх үүсвэрүүд агаарын бохирдуулж байгааг Жайкагаас гаргасан. Эдгээрээс 56- доошгүй хувийг 200 мянган хатуу түлш хэрэглэж байгаа айл өрхүүд үүсгэж байна. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаас 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр 32,000-50,000 орчим айл өрхийг хийн шилжилтэнд шилжих тогтоолын төслийг баталлаа. Ингэхийн тулд айл өрхийн дулаан алдалтыг стандартад нийцүүлж, айл өрхүүд сайн дураараа хатуу түлшнээс татгалзсан тохиолдлуудад нийслэлээс хийн түшлний зуухыг байрлуулах, түүнтэй холбоотой аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөх, халаалтын улирлын үед сар бүр 100 төгрөгийн татаасыг олгох зохицуулалтыг өнөөдрийн тогтоолоор албажууллаа" гэв.