БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НООРОГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах, сурталчлах, дэмжих зорилготой үйл ажиллагаанд оролцож байгаагүй

Г.Оюунтуяа
2025/03/19

"Ноорог Креатив Студио" ХХК-ийн зүгээс албан ёсны мэдэгдлийг хийжээ. Мэдэгдэлд,

Ноорог Креатив Студио ХХК-ийн 20-27 насны найман гишүүнийг 2025 оны 3 сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан. Энэ үеэр ажлын байран дээрх бүх компьютер, хард, гишүүдийн гар утас зэрэг хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд ашигладаг эд зүйлийг хураан авсан болно.

Цагдаагийн алба хаагчид ажлын байрнаас гадуур байсан 8 гишүүний байгаа газарт орж, харилцаа холбооны хэрэгслийг хурааж авсны дараа мэдүүлэг авахаар авч явсан. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөөс татгалзсан хэдий ч зарим гишүүнээс мэдүүлэг авч, 21:50 минутаас өглөөний 06:30 минут хүртэл прокуророос баривчлах зөвшөөрөл хүлээж байна гэх шалтгаанаар саатуулсан.

Энэхүү ажиллагаанд манай гишүүн нэг бүрийн хууль зүйн туслалцаа авах, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрх зөрчигдсөн гэж үзэж байна. Мөн хэрэг бүртгэлийн хэрэг үүсгээгүй байхад прокурорын зөвшөөрөлгүй ажлын байранд нэгжлэг хийж, эд зүйл хураан авсан, 8 гишүүний биеэс гар утас хураан авсан, эдгээрт үзлэг хийсэн ажиллагааг хуулиар зөвшөөрсөн хэр хэмжээнээс хэтэрсэн гэж үзэж байна.

Бид энэ бүх хугацаанд цагдаагийн албан хаагчдын үйл ажиллагаанд саад учруулаагүй боловч ЦЕГ-ын хийсэн мэдэгдэлд дурдсан дараах мэдээлэлд тайлбар хүргүүлж байна.



  1. Энэхүү ажиллагаа нь манай редакцын хэвлэн нийтлэх үйл ажиллагаатай шууд хамааралтай байсан нь хураан авсан эд зүйл, мэдүүлгийн үеэр тавьсан асуултаас ойлгогдохуй байсныг мэдэгдэж байна.



  1. Бид нийгэмд эерэг нөлөө үзүүлэх үнэ цэнтэй, утга учиртай контент бүтээх зорилготой хамт олон. Аливаа хууль бус үйл ажиллагаа, тэр дундаа цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах, сурталчлах, дэмжих зорилготой үйл ажиллагаанд оролцож байгаагүй. Эдгээр үйл ажиллагаа нь манай байгууллагын үйл ажиллагааны төрөл, редакцын бодлогод нийцэхгүй гэдгийг мэдэгдэж байна.



  1. Хэрэг бүртгэлийн хэрэг үүсгээгүй байгаа энэ цаг хугацаанд заавал прокурорын зөвшөөрөлтэй хийдэг үзлэг, нэгжлэг, эд зүйл хураан авах ажиллагааг фэйсбүүк хаягаар ирсэн гомдлын мөрөөр явуулсан. Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн оролцогчоос гаргуулдаг нууц хадгалах баталгаанд гарын үсэг зуруулахаар танилцуулсныг өмгөөлөгчид зогсоож, татгалзсан учраас ийнхүү мэдэгдэл гаргах боломжтой үлдсэнийг мэдэгдэж байна.


Ноорог үүсгэн байгуулагдсан цагаасаа ялгаварлан гадуурхалт, хүний эрх, хүүхэд хамгаалал, орчны хүртээмжтэй байдал зэрэг сэдвүүдийг хөндөж, хувь хүний нууцад хамааралтай, нууцад халдсан аливаа сэдэв, контентийн төрлөөс зайлсхийсээр ирсэн гэдгээ мөн албан ёсоор мэдэгдэж байна.


Тохиолдсон үйл явдалтай холбоотой мэдэгдэл хийсэн олон улсын болон дотоодын иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудын шаардлага, мэдэгдлийг доор хавсаргаж байна.


Хүний эрхийн үндэсний комисс

Nest Center for Journalism Innovation & Development, Mongolia

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл

Хэвлэлийн хүрээлэн

Хэвлэл мэдээллийн зөвлөл

Mongolian Peacebuilding Institute

Цогц хөгжлийн үндэсний төв

Монголын залуучуудын холбоо


Талархал: Мэдэгдэл гаргасан бүх байгууллагууд, энэхүү үйл явдалд ач холбогдол өгч мэдээллийг олон нийтэд түгээсэн үзэг нэгт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан, хэвлэлийн эрх чөлөөг дурангаараа хамгаалагч зураглаачдадаа Ноорог-ийн хамт олны зүгээс тусгайлан талархал илэрхийлж байна" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 5 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 6 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 7 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01