БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ТАНИЛЦ: Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлууд

Г.Оюунтуяа
Өчигдөр

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган энэ сарын 17-ны өдөр нээлтээ хийнэ. Тэгвэл хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаарх мэдээллийг хүргэж байна. 

1/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

2/"Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

3/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

4/"Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/"Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

6/"Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж байхаар тогтоосугай.

3.Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Монгол Улсын Их Хурлын Байнгын хороод, Монгол Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга /Б.Баасандорж/-д тус тус үүрэг болгосугай гэсэн тогтоолыг баталжээ.

 Share on FacebookShare on Twitter


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
СҮХБААТАР, СЭЛЭНГЭ АЙМАГТ ГАРСАН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЛАА 28 минутын өмнө
Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина 34 минутын өмнө
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД НИЙГМИЙН ДААТГАЛЫН АЛБАН ХААГЧДЫГ ХАМРУУЛЛАА 13 цагийн өмнө
Хууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ 13 цагийн өмнө
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 17 цагийн өмнө
Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо 18 цагийн өмнө
Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албаны "Гамшгаас хамгаалах команд штабын сургууль" удирдах бүрэлдэхүүний штабын дадлагаар үргэлжилж байна 20 цагийн өмнө
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 20 цагийн өмнө
ОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН 2 ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЖ, 2 ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 21 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ 22 цагийн өмнө
ЧУУЛГАН: Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Гэр бүлийн өдөр тохиож байна Өчигдөр
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна Өчигдөр
УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮР ТАРИАНЫ ТАРИАЛАЛТ 13 ХУВЬ, ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ ТАРИАЛАЛТ 4.5-7.2 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
Баянзүрхэд Н.Баярмөнх эргэн ирэх үү? Өчигдөр
СҮХБААТАР, ХЭНТИЙ АЙМАГТ БҮРТГЭГДСЭН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол барьж байна Өчигдөр
Н.Алтаншагай: Бид ажлыг хойш нь татах гэж УИХ-д сонгогдоогүй Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН СУРТАЛЧИЛГААНЫ УЛСЫН АЛБАНЫ ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ Өчигдөр