БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

"ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭСРЭГ АЯН-2024" ЭХЭЛЛЭЭ


ХААН банк сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын Гуравдугаар Төв эмнэлэг, МҮОНРТВ хамтран уламжлалт "Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2024"-ийг эхлүүлээд байна. Аян 2024 оны наймдугаар сарын 18-20-ны өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгуулагдаж байна. 

Сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны дотор халдварт бус өвчин (ХБӨ) зонхилж, хүн амын дундах нас баралтын 71% нь ХБӨ-ний шалтгаантай байгаа бөгөөд үүний 33% нь харьцангуй сэргийлж болох өвчлөл эзэлж байгаа юм. 

Хэнтий аймгийн хүн амын өвчлөл нас баралтын 8,1%-ийг артерийн даралт ихсэлт, ишеми, зүрхний хэрх зэрэг өвчлөлүүд эзлэж байна.

Тус аяны хүрээнд НЭМҮТ-ийн ЭМДМА-ны мэргэжилтэн Х.Бямбасүрэн, Ч.Анаргоо, С.Гантогтох, Б.Амирлан нар Хэнтий аймгийн ЭМГ, БОЭТ, ӨСЭМТ-ийн 30 эмч мэргэжилтнүүдтэй хамтран Хэнтий аймагт 2024 оны наймдугаар сарын 19-ний өдөр Ццусны даралт  ихсэлт өвчний эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх үнэлгээг 40-өөс доош насны 83 хүнд, мөн зүрх судасны өвчнөөр ойрын 10 жилд өвчлөх эрсдэлийг тогтоох үнэлгээг 40-өөс дээш насны 564 хүнд хийж, бие бялдрын бүрдмэл үнэлгээ (танита аппаратаар хүний биеийн бүтцийг тодорхойлох шинжилгээ)-нд 502 хүнийг хамруулан, "Эрүүл амьдралын хэв маяг" сургалт, зөвлөгөөг 502 хүнд өгч давхардсан тоогоор 1651 хүнд эрт илрүүлэг, эрүүл мэндийн үнэлгээ хийж, эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.

Аяны хүрээнд орон нутгийн эмч мэргэжилтнүүд болон  сайн дурын идэвхтнээр бэлтгэгдэж байгаа ХААН банкны орон нутгийн салбарын ажилтнуудад зориулсан цусны даралт ихсэлтийн оношилгоо, эмчилгээний шинэчлэн батлагдсан удирдамж заавар, тархины харвалт, зүрхний шигдээсний эрсдэлийн үнэлгээ хийх арга аргачлалын сургалт зохион байгуулагдлаа. 

Түүнчлэн олон нийтийн дунд цусны даралт ихсэлтийн талаар мэдлэг олгох, эрүүл мэндийн боловсрол, амьдралын зөв дадал хандлагатай байхын ач холбогдлыг сурталчлах томоохон нөлөөллийн ажлыг зохион байгуулж байгаа нь энэхүү аяны онцлог үйл ажиллагаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ Өчигдөр
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэллээ Өчигдөр
"Засгийн газры нууц тогтоол"-ыг хуурамчаар үйлдэн, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдийг шалгаж байна Өчигдөр
Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ Өчигдөр
БАГАНУУР ДҮҮРГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Увсын Э.Насанбатын хуурамч дипломын араас хууль зөрчсөн үйлдлүүдийг нь Ерөнхий сайдад уламжлан мэдүүлжээ Өчигдөр
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭНИЙ БАГ COP31-ИЙН БЭЛТГЭЛ ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО Өчигдөр
Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Өчигдөр
АТГ: Иргэдийн мэдээллийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт хүргүүлэв Өчигдөр
Н.Цэлмүүн: Хөрөнгө оруулалтад саад учруулдаг Засаг дарга бидний санхүүжүүлсэн хөтөлбөрийн нээлтэд оролцох нь хэр зохистой вэ? Өчигдөр
ОБЕГ: 7 иргэний амь насыг авран хамгааллаа Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН БАГ ТАМИРЧИД УЛСЫН РЕКОРДЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЖ, МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд хуралдана Өчигдөр
Дээврийн хийц хэсэглэлийн цомогийг баталлаа 2026/11/06
Гэр, байшин шатаж 51 настай эрэгтэй угаартжээ 2026/11/06
Б.МӨНХТАМИР: ОХУ-ААС ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРААГҮЙ Ч МОНГОЛ УЛСЫН АВТОБЕНЗИНИЙ ХЭРЭГЛЭЭ ӨСӨН НЭМЭГДСЭЭР БАЙНА 2026/11/06
ХЯНГАНЫ НУРУУНЫ ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ, НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН НӨХӨН СЭРГЭЭЛТЭД БНХАУ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА 2026/11/06
“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/11/06