БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“ДОРНОД МОНГОЛЫН ХЭЭР”-ИЙГ ДЭЛХИЙН ӨВД БҮРТГҮҮЛЭХЭД ЮНЕСКО-ТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Олон улсын байгаль хамгаалах холбооны (IUCN) шинжээч ноён Тарек Абулхава, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссийн төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтын үеэр дэлхийн өвд нэр дэвшүүлж буй Дорнод Монголын хээрийн экосистемийн үндэсний цуврал өвүүдийг танилцуулж, мөн Юнескогийн Монголын үндэсний комисс мөн орон нутгийн байгууллагууд бүх талаар дэмжин, хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Монгол Улсын Засгийн газраас 2014 онд нийт 12 газрыг Дэлхийн өвд бүртгүүлэх санал боловсруулан урдчилсан жагсаалтад оруулсны нэг нь Дорнод Монголын хээр буюу Дорнод Монголын дархан цаазат газар, Тосон хулстайн байгалийн нөөц газар, Яхь нуурын байгалийн нөөц газар , Баянцагааны тал байгалийн нөөц гакар, Жаран тогооны тал байгалийн нөөц газар зэрэг газар нутгууд юм. Дорнод Монголын хээр нь нүүдэлчин ахуй оршин тогтнох соёл уламжлалын өлгий төдийгүй дэлхийд цөөн, Евразийн хялганат хээрийн Төв Азийн хэсгийг төлөөлдөг экосистем бөгөөд биологийн олон янз байдал нь харьцангуй цогц төдийгүй экологи, эволюцийн хувьд маш чухал түшиц нутаг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЗУДЫН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ САЙТАР ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО 6 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгнө 6 цагийн өмнө
С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой 6 цагийн өмнө
Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна 13 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Театрын урлагийн хөгжлийн оршин тогтнох үндэс ба менежментийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно 13 цагийн өмнө
Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна Өчигдөр
Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Өчигдөр
​ Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх НИЙТИЙН ТӨВ-өөс Цахим орчинд хүүхдээ хамгаалах талаар уриаллаа Өчигдөр
Халамжийн тэтгэвэр 600 000 төгрөг болно Өчигдөр
ХҮҮХДИЙН ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, ХЭЛ ЗАСЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА Өчигдөр
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД “ӨВЛИЙН ИДЭШ” ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛНА Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 94 УДААГИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЛЭЭ Өчигдөр
Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр цасан шуурга шуурна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намуудын бүлэг хуралдана Өчигдөр
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ 2026/11/14
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана 2026/11/14
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 2026/11/13
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 2026/11/13
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 2026/11/13