БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Худалдан авалтын дүнгээс хамаарч НӨАТ-ын буцаалтыг шатлалтай олгоно


Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд ХХОАТ, ААНОАТ, НӨАТ-ын хуулиудад ямар өөрчлөлт орох талаар ажлын хэсгийн гишүүд мэдээлэл өглөө.

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

Татварын багц хууль 4 дэх удаагаа шинэчлэгдэх гэж буй. Сүүлд и-баримт, татварын буцаан олголтыг нэмж баталсан. Өнөөдрийн байдлаар харахад НӨАТ-ын хэрэгжилт сайн байгаа ч дахин засах аар, саар зүйл бий. 2020 оноос хойш ДНБ хоёр дахин өссөн байна. Татвар төлөгчид, ирэгд, эдийн засгийн эрдэмтдийн саналд үндэслэн дараах саналуудыг Татварын тухай багц хуульд тусгуулахаар Сангийн яамд хүргүүллээ.

НӨАТ-ын тухай хуульд шаталсан албан татварын тогтолцоог нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ нь амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод түвшинтэй уялдах юм. Иргэн бүр худалдан авалтын

  • Эхний босго дүнгээр 100 хувийн буцаалтыг авдаг байх,
  • 500-800 мянган төгрөгийн худалдан авалтын 50 хувь,
  • 800 мянгаар дээш худалдан авалтад 20 хувийн татварын буцаалт авдаг байх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ бол сүүлийн жилүүдэд 20 гаруй орон хэрэглэдэг шаталсан аргачлал юм. НӨАТ-гүй бараа авах, зарах үзэгдэл байхгүй болно гэсэн үг.

Мөн ААН-үүдийн хувьд хуримтлалтай холбоотой асуудал тулгардаг. НӨАТ төлөх ААН-үүдэд тодорхой хугацаа өгөх шаардлагатай гэж үзсэн. Импортоор бараа авахад гаалийн татвар, НӨАТ урьдчилж давхар төлдөг. Тиймээс 2-3 сарын хугацаа өгч НӨАТ-аа төлдөг байх нь зүйтэй гэж үзэв.

Өнөөгийн хуулиар, ААН-ын нэмэгдсэн өртгийн албан татвар дээр ЖДҮ-г дэмжих зорилгоор 300 саяас 1 тэрбум төгрөгийн орлоготой ААН-үүд 1 хувийн татвар төлөх боломжтой байдаг. Үүнийг эдийн засаг, инфляцтай уялдуулж тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх асуудлыг тусгасан. Мөн 6 тэрбумаас дээш орлоготой ААН-үүдэд шатлалыг оновчтой тогтоох шаардлагатай байна. Учир нь мөн тооны орлоготой ААН 25 хувийн татвар оногддог учир компаниа задлах, хиймлээр үүсгэх тохиолдол гардаг.

ХХОАТ-ийг дээд хэмжээг 10 хувиар тогтоох, мөн шаталсан байдлаар хөнгөлөх байх саналыг Сангийн яамд хүргүүллээ.


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно 2 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 17 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 18 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01