БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Менингококкийн халдвар авсан гурван настай хүү энджээ


Налайх дүүрэгт Менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн. ХӨСҮТ-өөс уг өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэрээ тус өвчнөөр өвдсөн хүү эндсэнийг мэдэгдэв.

Хүүхдийн биеийн байдал маш хүнд, амь тэмцсэн байдалтай ХӨСҮТ-д хүргэгдсэн. Харамсалтай нь өнөөдөр хүүгийн бие хүндэрч, үдээс өмнө эндлээ гэв.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр "Өнгөрсөн онд менингококкт халдварын таван сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хоёр хүүхдээс илэрч эдгэрээд гарсан.

Өчигдөр Баянгол дүүрэгт сэжигтэй тохиолдол илэрсэн. Лабораторид шинжилгээний хариуг хүлээж байна. Тиймээс уг өвчний халдвараас иргэд урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.

Менингококкт халдварын өвчний үүсгэгч маш хоруу чанартай.  Уг халдварыг авсан тохиолдолд маш өндөр халуурч, цонхийж ирдэг.


Халууралт эхэлснээс хойш 6-8 цагийн дараанаас цусархаг тууралт гарч ирнэ. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ биеийг маш сайн ажиглах хэрэгтэй. Хүүхэд уйлагнасан, тавгүй байх юм бол яаралтай эмнэлэгт хандаж, эмчилгээ хурдан хийлгэх шаардлагатай. Агаар дуслын замаар халдварладаг. Уг халдварт өвчин маш хурдан хугацаанд хүндэрдэг учир мэдээлэлтэй байж, урьдчилан сэргийлэх шаардлагатай.

Халуурч, тууралт гарсан тохиолдолд яаралтайгаар эрүүл мэндийн байгууллагад хандахыг уриалж байна. Хичээл эхэлсэнтэй холбогдуулан маск зүүж, гараа халдваргүйтгүүлж, ариутгал хийхийг зөвлөж байна.

Менингококк халдварын товлолт болон сайн дурын вакцин байхгүй. Өмнөх жилүүдэд зорилтот бүлгийн хүмүүст тарьж байсан. Томуугийн вакцин шиг сайн дурын вакцин гэж байдаггүй. Уг өвчин тухайн бүс нутагт дэгдсэн тохиолдолд вакцинд хамруулдаг. Энэ асуудлаар ЭМЯ-тай хэлэлцэж байна" гэв.

Халдвар авсан үед халдварын шоконд орж эндэх тохиолдол байдаг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм 6 цагийн өмнө
Ц.ИДЭРБАТ: ХХААХҮ-ийн САЛБАРТ ЗӨВХӨН ХӨРӨНГӨ БУС, ТЕХНОЛОГИ, МЕНЕЖМЕНТ ТАТАХ УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛИЙГ ЭРХЭМЛЭЖ БАЙНА 8 цагийн өмнө
COP17 Mongolia: “ХӨХ МОРЬ” САНААЧЛАГЫН ХҮРЭЭНД ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН ТАЛТ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 8 цагийн өмнө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлалаа 9 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа 10 цагийн өмнө
Онцгой байдлын 30 алба хаагчийг 45 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болголоо 11 цагийн өмнө
ГЕГ: ДАГАЛДАХ АЧААНД НУУСАН 1 КГ МЕТАМФЕТАМИНЫГ ГААЛИЙН ХЯНАЛТААР ИЛРҮҮЛЛЭЭ 11 цагийн өмнө
САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХОТЖИЛТ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ДЭД САЙД, ХАТАГТАЙ ФАТМА ВАРАНК НАР ХОЁР ТАЛТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 11 цагийн өмнө
CОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно 12 цагийн өмнө
Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв 12 цагийн өмнө
Согтуурсан үедээ бусдын хоолойг зүсэж, хэргийн газраас зугтжээ 13 цагийн өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт 23 градус дулаан байна 14 цагийн өмнө
​Цөлжилттэй тэмцэх тухай COP17-ын дээд түвшний уулзалт өнөөдрөөс эхэллээ Өчигдөр
Аюулт үзэгдэл, ослын 68 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана Өчигдөр
Хуурамч улсын бүртгэлийн дугаар хэрэглэж, замын хөдөлгөөнд оролцсон 24 зөрчил бүртгэгджээ Өчигдөр
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ Өчигдөр
Эзэн Богд Чингис хааны сүр хүч, суу билгийн авшигтай Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо 2026/08/21
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт олон хотын тулгамдсан асуудал болсон 2026/08/21
“БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 2026/08/21