БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Д.Оюунбат: Сүүлийн гурав хоногт усны ослоор зургаан иргэн эндсэн

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлийн Онцгой байдлын газраас цаг агаарын төлөвийн талаар мэдээлэл хийлээ. Үер, гол усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг болон нийслэлийн хэмжээнд нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 

НОБГ-ын тэргүүн дэд дарга Д.Оюунбат: Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд 19 иргэн усны ослоор амиа алдлаа. Үүнээс 16 том хүн, гурав нь бага насны хүүхэд байв. Сүүлийн гурван хоногт 8 удаагийн усны ослын дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зургаан иргэн амь насаа алдсаныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Өнөөдрийн байдлаар хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Энэ сарын 1-ээс 2-ны шилжих шөнө гурван иргэн усны осолд өртсөний улмаас нэг нь модны мөчир таарч амьд гарсан бол үлдсэн хоёр иргэний цогцсыг найман цагийн дараа голоос олж гаргасан. Мөн өчигдөр 00:48 цагт дуудлага ирсний дагуу очиход дөрвөн иргэний нэг нь голын мөчир таарч амьд гарсан бол гурван иргэн голд урссан. Нэг иргэнийг олсон бөгөөд одоогоор хоёр иргэнийг эрэн хайx ажил үргэлжилж байна. Гол усны түвшин буурахгүй байхад иргэд гол дагуу амарч зугаалж байна. Туул голын усны түвшин нэмэгдсэн. Туул гол 45 см-ээс давж үерлэх эрсдэлтэй байгааг өмнө нь анхааруулсан. Голын усны түвшин есдүгээр сарын 15-ныг хүртэл буурахгүй. Туул голын усны түвшин Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Био орчмоор эргээ давж, үерлэсэн нөхцөл байдал үүссэн. Үүний дагуу онцгой байдлыг газрын алба хаагчид ажиллаж 183 иргэний аюулгүй байдлыг хангасан." гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал 53 минутын өмнө
Д.Оюунбат: Сүүлийн гурав хоногт усны ослоор зургаан иргэн эндсэн 1 цагийн өмнө
Монголбанк 7 дугаар сард 1,439.2 кг үнэт металл худалдан авлаа 4 цагийн өмнө
Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ 5 цагийн өмнө
Балбын уулчин Нирмал Пуржа болон бусад 9 уулчны цогцсыг олжээ 5 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 6 цагийн өмнө
Г.Дамдинням: Бүх улс энэ хямралыг туулж байна Өчигдөр
Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо Өчигдөр
ҮЕРИЙН АЮУЛТАЙ БҮС, ГОЛЫН ЭРЭГ, ХУУРАЙ САЙР ЖАЛГААР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА Өчигдөр
Улс даяар шатахуун хайж байхад ЗГХЭГ-ын дарга нь улсын хил эргэх нэрээр зугаалж, салбарын сайд нь сэтгүүлчдээс зугатаж явна 2026/07/30
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ХУРАЛДЛАА 2026/07/30
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө 2026/07/29
​ДЭЛХИЙН МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗҮҮН ӨМНӨД АЗИ, ХЯТАДЫН ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭД КОМИССЫН 28 ДАХЬ УДААГИЙН ХУРАЛДААН УЛААНБААТАР ХОТНОО БОЛЖ БАЙНА 2026/07/29
Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 дуудлага бүртгэгджээ 2026/07/29
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна 2026/07/29
ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД НЭВТРҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ 2026/07/28
Шадар сайд Н.Номтойбаяр Өвөрхангай аймагт ажиллалаа 2026/07/28
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, бороо орно 2026/07/28
ОХУ-ААС ЗАХИАЛСАН ШҮЛХИЙН ВАКЦИНААР БАРУУН 5 АЙМГИЙН 2.3 САЯ ТОЛГОЙ МЭДРЭМТГИЙ МАЛД НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ 2026/07/27
Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж байна 2026/07/27