БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал

Г.Оюунтуяа
2026/08/04

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөлтэй өнөөдөр /2026.08.04/ уулзаж, тус холбооны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулах “Ногоон санхүүжилт-Хүртээмжтэй тогтвортой хөгжилд” чуулганы бэлтгэл ажил, зорилго, хүрэх үр дүнгийн талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга эдийн засгийн хүртээмжтэй өсөлт, өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэхэд санхүү, банкны салбарын эмэгтэйчүүдийн манлайлал чухал хувь нэмэр оруулж байгааг онцолж, энэ чиглэлд тууштай ажиллаж ирсэн холбооны хамт олонд талархал илэрхийллээ.

Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбооны өмнөх чуулгануудыг Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ удаагийн 10 жилийн ойн чуулганыг УИХ-ын дарга ивээлдээ авч, дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Тэрбээр ногоон эдийн засаг, тогтвортой хөгжил, санхүүгийн хүртээмжийг дэмжих чиглэлээр Улсын Их Хурлаас шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажилласныг дурдаад, цаашид батлагдсан хууль тогтоомж, бодлогын шийдвэрүүдийг бодит ажил хэрэг болгож, иргэд, аж ахуйн нэгжүүдэд үр өгөөжийг нь хүртээхэд анхаарах шаардлагатай байгааг тэмдэглэлээ.

Мөн чуулганыг зөвхөн асуудал хөндөж, санал солилцдог арга хэмжээ бус, тодорхой үр дүн гаргаж, хэрэгжилтээ дүгнэдэг индэр болгох нь чухал гэдгийг онцолсон юм. Ялангуяа эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, ногоон болон хөнгөлөлттэй санхүүжилтийг бодитоор хүргэх чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой ажлуудаа чуулганаас өмнө эхлүүлж, үр дүнгээ олон нийтэд танилцуулахыг зөвлөлөө.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт “Асуудал хэлэлцэж, зорилт дэвшүүлэхээс илүүтэйгээр түүнийгээ хэрэгжүүлж, бодит үр дүн гаргасан байх нь чухал. Иргэд, бизнес эрхлэгчдэд хүрсэн өгөөжөөрөө ажлаа үнэлж, хэрэгжилтээ тайлагнадаг байх ёстой” хэмээн онцолж, хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн гаргахад анхаарч ажиллахыг хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИГАВАХАРА МАСАРҮ: НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙНА 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ 2 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 17 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 18 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 23 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй Өчигдөр
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна Өчигдөр
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА Өчигдөр
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ Өчигдөр
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23