БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

​ДЭЛХИЙН МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗҮҮН ӨМНӨД АЗИ, ХЯТАДЫН ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭД КОМИССЫН 28 ДАХЬ УДААГИЙН ХУРАЛДААН УЛААНБААТАР ХОТНОО БОЛЖ БАЙНА



Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Зүүн өмнөд Ази, Хятадын шүлхий өвчинтэй тэмцэх дэд комиссын 28 дахь удаагийн хуралдаан Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ. Хуралдаанд нийт 16 орны мал эмнэлгийн салбарын 80 гаруй төлөөлөгч оролцож байна. Тухайлбал, ДМАЭМБ-ын төлөөлөгчид, ерөнхий малын эмч нар, үндэсний зохицуулагчид, олон улсын болон хандивлагч байгууллага, шүлхий өвчний лавлагаа лаборатори, мал, амьтны эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл багтжээ. Хуралдааныг  ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага болон тус байгууллагын Зүүн Өмнөд Азийн шүлхийтэй тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөр хамтран зохион байгуулж байна. Энэхүү хуралдаан шүлхий өвчинтэй тэмцэх дэлхийн стратеги боловсруулагдаж, дэлхийн хэмжээнд шүлхий өвчний нөхцөл байдал өөрчлөгдөн хөгжиж буй үетэй давхцаж байгаагаараа онцлог юм. Хуралдаанаар дэлхийн болон бүс нутгийн шүлхий өвчний өнөөгийн нөхцөл байдал, өмнө нь бүртгэгдээгүй бүс нутгуудад SAT-1 хэвшил тархаж буй талаар мэдээлэл өгч, бүс нутагт тулгамдаж буй техникийн болон үйл ажиллагааны сорилтуудыг хэлэлцэх юм. Энэ хүрээнд бүс нутагт шинээр нэвтэрсэн SAT-1 хэвшил, SAT-2 зэрэг шинээр эрсдэл үүсгэж болзошгүй бусад хэвшлүүдийн нөлөөллийг үнэлж, бэлэн байдлыг хангах, тандалт, вакцины хүртээмж, мал, амьтны шилжилт хөдөлгөөний хяналт, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон эрсдэлийг бууруулах арга хэмжээний талаар хэлэлцэнэ.  Мөн Зүүн Өмнөд Азийн шүлхийтэй тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, ололт, амжилт, тулгамдсан асуудлуудыг дүгнэж, 2026-2030 оны замын зураглалыг хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлохоор төлөвлөжээ.  Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Зүүн өмнөд Ази, Хятадын шүлхий өвчинтэй тэмцэх дэд комиссын 28 дахь удаагийн хуралдааныг нээж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нээж үг хэлэв. Тэрбээр мал, амьтны гоц халдварт өвчний эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, бодит түншлэлийг хөгжүүлж, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргахын чухлыг онцлов. Зүүн Өмнөд Ази, БНХАУ, Монгол Улсын Шүлхийтэй тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн Дэд комиссын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Тайландын Мал аж ахуйн хөгжлийн газрын шинжээч, доктор Ноппаван Майяг үг хэлсэн бол Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Статусын газрын дарга Мин Парк мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Зүүн өмнөд Ази, Хятадын шүлхий өвчинтэй тэмцэх дэд комиссын 28 дахь удаагийн хуралдааны ач холбогдлыг онцоллоо. Мөн Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Монгол Улсын малын ерөнхий эмч, доктор Х.Алтангэрэл хуралдааны зорилгыг тодорхойлж хэлсэн үгэндээ бүс нутгийн улс орнууд хил дамнасан мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалтыг бэхжүүлэх, мэдээллийн ил тод байдал, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой уулзалт  үзэж байгаагаа илэрхийллээ. Хуралдаанаар дэлхийн дахин, бүс нутгийн хийгээд Монгол Улс дахь шүлхийн өвчний нөхцөл байдал, эрсдэлийн талаар нэгдсэн хэлэлцүүлэг өрнүүлж, яаралтай хариу арга хэмжээ, эрсдэлийн үнэлгээ, SAT-1-ийн эрсдэл болон бүс нутгийн бэлэн байдлын талаар илтгэл хэлэлцүүлэхийн зэрэгцээ шүлхий болон мал, амьтны гоц халдварт өвчний хяналтыг сайжруулах чиглэлээр хамтран ажилладаг түнш байгууллагуудын мэдээллийг сонсох юм.   SEACFMD буюу Зүүн Өмнөд Азийн шүлхийтэй тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөр нь бүс нутгийн хэмжээнд шүлхий өвчнийг үе шаттай хянах, урьдчилан сэргийлэх, хил дамнан тархах эрсдэлийг бууруулах чиглэлээр гишүүн орнуудын хамтын ажиллагааг дэмждэг бүс нутгийн санаачилга юм. Тус хөтөлбөр 1997 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монгол Улс 2016 онд гишүүнээр элссэн. Бүс нутагт шүлхий өвчний вирусийн O болон A хэвшлийн тархалт үргэлжилж, сүүлийн үед SAT1 хэвшил шинээр бүртгэгдсэн нь тандалт, эрсдэлийн үнэлгээ, вакцины бэлэн байдал, мал, амьтны шилжилт хөдөлгөөний хяналтыг улс орнууд уялдуулан хэрэгжүүлэх шаардлагыг нэмэгдүүлж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
Даян дэлхийн малчдын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна 2026/08/14
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо орох тул янга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2026/08/14
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2026/08/14
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 2026/08/14
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна 2026/08/14
ЦЕГ: Ховд аймагт алга болсон охинтой холбоотой эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байна 2026/08/14
ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно 2026/08/14
Э.БАТШУГАР: УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА 2026/08/13
ЗАРИМ ТӨРЛИЙН ОЛОН УЛСЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭГ НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР ОЛГОНО 2026/08/13
ХАНГАЙН МАЛЧИД ДЭЛХИЙН МАЛЧДЫН ТУНХАГЛАЛД ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЛЭЭ 2026/08/13
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/08/13
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ШӨНӨ ААДАР БОРОО ОРОХ ТУЛ АЯНГА, МӨНДӨРӨӨС СЭРЭМЖЛҮҮЛЭЭРЭЙ 2026/08/13
Гаалийн албан тушаалтнуудын авлигын хэргүүдийг шалгаж, 11 хэргийг шүүхээр шийдвэрлэв 2026/08/13
ОБЕГ: Мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2026/08/13
476 МЕТР УРТ ГҮҮРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/13
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал 2026/08/13
Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартын танилцуулга сургалт зохион байгуулна 2026/08/13
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ 2026/08/13