БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Улс даяар шатахуун хайж байхад ЗГХЭГ-ын дарга нь улсын хил эргэх нэрээр зугаалж, салбарын сайд нь сэтгүүлчдээс зугатаж явна


Өнгөрсөн өвлийн шатахууны хомстолыг өнөөдөр ч бид мартаагүй. Гол шалтгаан нь Увс аймгийн 100 жилийн ойд иргэд ихээрээ явсан учраас нөөц дуусгасан гэж тайлбарлаж байлаа.

Ерөөс бүх буруу иргэдэд л бий. Харин бодлогоор хангаж, зөв зохион байгуулалт хийх ёстой дарга сэтэрнүүд шатахууны хомстолд ямар ч буруугүй юм байна. Холбогдох сайд Г.Дамдинням Солонгос руу очиж шатахуун гуйж байгаа сурагтай. Харин ЗГХЭГ-ын дарга буюу засгийн гал тогоог баригч Б.Энхбаяр хөдөөгүүр зугаалж явна. Хууль зүйн сайд шиг хилийн багана эргээд явж байх жишээтэй. 

ЗГХЭГ-ийн даргад хилийн баганаас илүүтэй үүсээд байгаа шатахууны хомсдлыг яаж арилгах вэ гэдэг дээр УУЭБ-ийн сайд Г.Дамдиннямтайгаа  хамтраад гарц, гаргалгаа, шийдэл хайж байх ёстой юмсан. 

ЗГХЭГ-ийн даргын хамгийн гол үүрэг нь Засгийн газраа бодлогоор хангаж, шаардлагатай үед тэргүүн эгнээнд ажиллаж байх ёстой. Гэтэл Б.Энхбаяр ЗГХЭГ-ын дарга болсноосоо хойш нэг ч ажлын хэсэг хуралдуулсангүй, нэг ч тоймтой ажил хийгээгүй. 
Өмнө нь Хууль зүйн сайд байхдаа ганцхан хүнийг нэр цохож хэвлэлийн хурал хийдэг, боломж гарвал сэтгүүлчдийг гүтгэдгээс өөрөөр бодлогын ямар ажил хийснийг нь санах хүн байна уу?

Ийм л сайд нартай бид шатахууны хомстолыг өөрсдөдөө үүрүүлж, шөнөжин шатахуунд оочерлож, өдөржин ажил дээрээ үүрэглэж, амьдрах гэж, ажиллах гэж үйлээ эдэлж үстэй толгойгоо зуулгааж суух ёстой гэж үү?!


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
Даян дэлхийн малчдын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна 2026/08/14
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо орох тул янга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2026/08/14
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2026/08/14
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 2026/08/14
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна 2026/08/14
ЦЕГ: Ховд аймагт алга болсон охинтой холбоотой эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байна 2026/08/14
ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно 2026/08/14
Э.БАТШУГАР: УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА 2026/08/13
ЗАРИМ ТӨРЛИЙН ОЛОН УЛСЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭГ НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР ОЛГОНО 2026/08/13
ХАНГАЙН МАЛЧИД ДЭЛХИЙН МАЛЧДЫН ТУНХАГЛАЛД ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЛЭЭ 2026/08/13
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/08/13
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ШӨНӨ ААДАР БОРОО ОРОХ ТУЛ АЯНГА, МӨНДӨРӨӨС СЭРЭМЖЛҮҮЛЭЭРЭЙ 2026/08/13
Гаалийн албан тушаалтнуудын авлигын хэргүүдийг шалгаж, 11 хэргийг шүүхээр шийдвэрлэв 2026/08/13
ОБЕГ: Мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2026/08/13
476 МЕТР УРТ ГҮҮРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/13
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал 2026/08/13
Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартын танилцуулга сургалт зохион байгуулна 2026/08/13
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ 2026/08/13