БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ТАНИЛЦ: Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрүүд

Т.Оюундарь
2025/03/06

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 6-нд болж дараах

асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн
мэдүүлнэ
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын иргэд цахим хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, залилангийн хохирогч болж, хөрөнгөө их хэмжээгээр алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үндэсний валют ямар нэгэн хяналтгүйгээр гадагш шилжиж, манай улсын эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулж, эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа үйлдлийг таслан зогсоох зорилгоор Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, магадлалыг урьдчилан тооцоолж үр дүнг таамаглах боломжтой спортын бооцоот тааврын үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгож, харин спортын бооцоот таавраас бусад бооцоот таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг хориглох талаар тус хуулийн төсөлд тусгаж, хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зохицууллаа. Мөн мөрийтэй тоглоом болон хууль бус бооцоот таавар, тоглоомын үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлж өөрийн нэр дээр бүртгэлтэй төлбөр тооцооны данс, цахим мөнгө худалдах, худалдан авах

бирж, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим хаягаа бусдад ашиглуулсан этгээдэд хүлээлгэх хариуцлага болон Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулж, төлбөрт таавар, бооцоот таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчлахыг хориглож, хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа. Түүнчлэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулж, мөрийтэй тоглоом тоглосон этгээдэд нэг зуун мянган төгрөгийн торгууль ноогдуулдаг зөрчлийн шийтгэлийг чангатгахаар, Банкны тухай хуульд нэмэлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд заасны дагуу хойшлуулшгүй ажиллагааг яаралтай зохион байгуулж, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянадагбайхаар тусгажээ.
                 Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг бүс бүрд зохион байгуулна
Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар Монгол
Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай
холбогдуулан Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг бүс бүрд зохион байгуулах бэлтгэл ажлыг
хангахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд даалгалаа.

Бүсийн хамтын ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх, хөдөлгөөн өрнүүлэх олон талт арга хэмжээ зохион
байгуулах зардлыг 2025 оны батлагдсан төсвийн хүрээнд шийдвэрлэхийг аймаг, нийслэл, сум,
дүүргийн Засаг дарга нарт даалгав.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 14-ний хуралдааны тэмдэглэл, Бүсчилсэн
хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны хоёрдугаар сарын 03-ны тогтоолоор Бүсийн зөвлөлийн
өргөтгөсөн хуралдааныг бүс бүрд зохион байгуулах шийдвэр гарсан.
Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг 2025 оны гуравдугаар сарын 25-нд Баруун бүсийн
зөвлөлийн хуралдааныг Баян-Өлгий аймагт зохион байгуулахаар төлөвлөж байна. Хангайн бүсийн
зөвлөлийн хуралдааныг Архангай, Говийн бүсийн зөвлөлийн хуралдааныг Дорноговь, Хойд бүсийн
зөвлөлийн хуралдааныг Булган аймаг, Зүүн бүсийн зөвлөлийн хуралдааныг Дорнод аймаг, Төвийн
бүсийн зөвлөлийн хуралдааныг Дархан-Уул аймагт болон Улаанбаатарын бүсийн зөвлөлийн
хуралдааныг Улаанбаатар хотод энэ оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн “Их дуулга” тэмцээн Казахстаны Астана хотод өнөөдөр эхэлнэ 1 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ 3 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно 4 цагийн өмнө
Б.Найдалаа: Хөвсгөл нуурт живсэн усан онгоц, машин тэргүүдийн заримыг нь буцаагаад усанд нь байрлуулвал яасан юм 21 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ 21 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна 21 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ ЛОББИ БҮЛЭГ БАЙГУУЛАХААР БОЛЛОО 22 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна 23 цагийн өмнө
Суудлын автомашины дугуйнд 27 настай эрэгтэй дарагдсан байсныг эсэн мэнд гаргажээ Өчигдөр
С.Магнайсүрэнг Монгол Улсын ерөнхий аудитороор томиллоо Өчигдөр
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ Өчигдөр
Монгол улс стрессийн түвшнээрээ 197 орноос 106 дугаарт бичигдэж байна Өчигдөр
МОНГОЛЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДРИЙГ “ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛСИЙН ТАЛД” УРИАТАЙ ТЭМДЭГЛЭНЭ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн нээлт болно Өчигдөр
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав Өчигдөр
ТБХ: Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ Өчигдөр
Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй Өчигдөр
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа Өчигдөр
Халуун ус гурван сарын турш хэсэгчлэн хязгаарлана 2025/05/07
25 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замыг хаана 2025/05/07