БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Онцгой байдлын ерөнхий газар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

С.Жамъяаннацаг
2025/07/03

Үерийн эрсдэл, нөхцөл байдал, ой, хээрийн түймэр, газар хөдлөлтийн нөхцөл байдал зэрэг цаг үеиийн асуудлаар ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа нар мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа “Үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 21 аймгаас Орхон, Говьсүмбэр, Сүхбаатар их эрсдэлтэй буюу улбар шар түвшинд, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Төв, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дархан, Сэлэнгэ, Дорноговь, Хэнтий аймгууд дунд эрсдэлтэй, Дорнод, Архангай аймгууд бага эрсдэлтэй байна. Мөн 21 аймгийн 330 сумын хэмжээнд маш их эрсдэлтэй 19 сум, их эрсдэлтэй 30 сум, дунд эрсдэлтэй 159 сум, бага эрсдэлтэй 94 сум, маш бага эрсдэлтэй 28 сум байна. Үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 21 аймгаас их эрсдэлтэй 3, дунд эрсдэлтэй 16, бага эрсдэлтэй 2 аймаг байгаа бол 330 сумаас маш их эрсдэлтэй 19 сум, их эрсдэлтэй 30 сум, дунд эрсдэлтэй 159 сум, бага эрсдэлтэй 94 сум, маш бага эрсдэлтэй 28 сум байна. Харин үерийн эрсдэлтэй “маш их буюу их” түвшинд байгаа 49 сумын 137.740 өрх айл үерт өртөх эрсдэлтэйг тооцооллоо. Тиймээс иргэн бүр сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна” гэлээ.

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням “ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штаб нь болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, удирдлага зохион байгуулалтаар хангах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд ажлын хэсгүүд нийслэл, дүүргийн хэмжээнд үерийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах хяналт, шалгалтыг хийж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт он гарсаар зургадугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд 3.5-5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт 24 удаа бүртгэгдлээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Богд суманд өчигдөр буюу 2-нд бүртгэгдсэн 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл сумын иргэдэд мэдрэгдсэн бол Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд өнөөдөр бүртгэгдсэн 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус аймгийн Сайнцагаан, Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн сум болон Улаанбаатар хотод мэдрэгдэж, учирсан хохиролгүй” хэмээлээ.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд “Улсын хэмжээнд өнөөдөр 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө суманд гарсан 3 ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, мөн аймгийн Ерөө, Хүдэр, Мандал суманд гарсан 4 түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаас 368 алба хаагч, 31 автомашин, 1 нисдэг тэрэг, орон нутгийн мэргэжлийн ангийн 49 хүн, 7 автомашинтай, нийт 417 хүн, 38 автомашинтай ажиллаж байна. Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн /2025.07.03/ байдлаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн 3 дүүрэгт 151 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50.3 хувиар өссөн" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21