Өнөөдөр /2025.07.3/-ны пүрэв гаригт Засгийн газар 10.00 цагаас ээлжит бусаар хуралдаж эхлээд байна.Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж. Үүнд:
-“Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Тогтоол хүчингүй болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Засгийн газрын 2024 оны 80 дугаар тогтоол/
-“Тогтоол хүчингүй болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Жишиг хэмжээг шинэчлэн тогтоох тухай (наадмын санхүүжилт)” Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоол/
-“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Журам шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын хавсралт “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”/
-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Бусад асуудлыг хэлэлцэнэ.
Мөн “Эрчист Монгол” ХХК-ийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудлаар хувьцаа эзэмшигчээс удирдамж, чиглэл авах талаар
-Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтын талаарх асуудлуудтай танилцах аж.