БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НИЙТ НУТГИЙН 51 ХУВЬД ГАНТАЙ БОЛОН ГАНДУУ БАЙНА

Г.Оюунтуяа
6 цагийн өмнө

Цаг уурын байгууллагаас гаргадаг бэлчээрийн ургамлын ургалтын байдал зургадугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 51 хувьд гантай болон гандуу, 49 хувьд хэвийн буюу Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Төвийн зарим нутгаар, Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатарын ганц нэг сумын нутгаар муу.

Говьсүмбэрийн нийт, Архангайн ихэнх, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Говь-Алтай, Булган, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд зэрэг байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.7 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 70 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс бага, Хөвсгөлийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Өмнөговийн зарим, Архангай, Өвөрхангай, Дундговь, Сүхбаатарын цөөн сумдын нутгаар дунджаас ахиу орсон байна.

Агаарын температур ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс дулаан хур тунадас олон жилийн дунджаас бага орсон тул бэлчээрийн ургамлын ургалтын байдал өмнөх арав хоногоос муудаж хэвийнээс гандуу болоход хүргэсэн байна.

Ялангуяа говийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутаг болон газар тариалангийн бүс нутгаар арав хоногийн ихэнх хугацаанд агаарын температур өдөртөө 30 градусыг давж халсны улмаас таримал болон бэлчээрийн ургамал гандах төлөвтэй болоод байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
GOOGLE MAP, E-MONGOLIA СИСТЕМЭЭР АВТО ЗАМЫН ЗАСВАР, ХААСАН МЭДЭЭЛЛИЙГ АВДАГ БОЛЛОО 13 минутын өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана 26 минутын өмнө
УИХ-ын гишүүн П.Сайнзориг “The MongolZ” багийн тамирчдыг хүлээн авч уулзжээ 35 минутын өмнө
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП 10 АЖ АХУЙН НЭГЖИЙГ ТЭРГҮҮЛЛЭЭ 1 цагийн өмнө
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛД ТАВЬСАН ХЯЗГААРЛАЛТЫГ ЦУЦЛАХ АСУУДЛААР ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН МОНГОЛБАНК САНАЛ НЭГДЛЭЭ 1 цагийн өмнө
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Орчин цагийн төрийн удирдлагын 30 жилийн туршлага, ололт амжилт, сургамжид тулгуурлан хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ 2 цагийн өмнө
УИХ дахь Blaavgai Ц.Мөнхтуяа 2 цагийн өмнө
Ч.Төгсдэлгэр: Иргэдийн хүсэлтийн дагуу амьдрах орчныг сайжруулах ажлыг үе шаттай хийнэ 3 цагийн өмнө
Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой 3 цагийн өмнө
Онцгой байдлын ерөнхий газар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ 4 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ 5 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ 5 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 5 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ 6 цагийн өмнө
НИЙТ НУТГИЙН 51 ХУВЬД ГАНТАЙ БОЛОН ГАНДУУ БАЙНА 6 цагийн өмнө
Дэлхийн эгдүү MZINHO 8 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар мэдээлнэ 8 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 23 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар Монголын 3x3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа 23 цагийн өмнө
Ч.Төгсдэлгэр: Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ эхний ээлжид оршин суугчдын саналыг авах нь зүйтэй Өчигдөр