БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ч.Төгсдэлгэр: Иргэдийн хүсэлтийн дагуу амьдрах орчныг сайжруулах ажлыг үе шаттай хийнэ

Г.Оюунтуяа
5 цагийн өмнө

Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, VII хороолол орчмын дахин төлөвлөлтийн бүсэд сургууль, цэцэрлэг, ногоон байгууламжийн хүртээмж бага. Тиймээс тухайн бүсэд барилгажуулалт хийхгүй байх эсэх саналыг оршин суугчдаас авах асуудлаар нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон холбогдох албаныхан байршил дээр нь ажиллалаа.

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар хотод буй дахин төлөвлөлтөд алдаатай зүйлс их ажиглагддаг. Ялангуяа Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо буюу 7 дугаар нэгж хорооллын дахин төлөвлөлтийн асуудал нь сүүлийн 10, 20 жилийн буруу төлөвлөлтийн хамгийн том жишээ. Мөн Баянзүрх дүүргийн 2013 оноос хойш барилгажилтыг жишээлээд үзвэл дөчөөс дөрөв нь л 50 хувийн төлөвлөлттэй, бусад нь үүнээс бага байна. 7 дугаар нэгж хорооллын хувьд анх төлөвлөхдөө хүн амын хэтрэлтгүй нийгмийн хүртээмжтэй талбайд түгжрэлгүй байх гэх зэргээр шийдсэн боловч барилгажилт нь төлөвлөгөөний дагуу яваагүй учраас олон жилийн дараа том асуудал болсон. Тиймээс уг асуудал дээр зөвшөөрөл өгч буй байгууллагаасаа эхлээд хамтарч ажиллах хэрэгтэй. Мөн доороос дээш буюу иргэдийн санал дээр тулгуурлан төлөвлөлтийг эхлүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд хороо, дүүргээс иргэдтэй уулзалт зохион байгуулж, цаашлаад Засаг даргын зөвлөлийн хурал болон НИТХ-д хүргүүлэх нь зүйтэй” гэв.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “9, 10, 11 дүгээр хорооны оршин суугчид нь хамгийн хүнд нөхцөлд байгаа. Амьдралын орчин таагүй, аюулгүй байдал бүрэн хангагдаагүй зэргээр хэт их барилгажилт дунд байдаг. Мөн буруу барилгажилтын нөлөөгөөр сургууль, цэцэрлэг хүртээмжгүй болсон. Жишээлбэл, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд хичээлийн жил эхлэхэд 300 хүүхэд цэцэрлэггүй байна. Тиймд, манай дүүрэг, хороодын Засаг дарга нарт бүх иргэдийн мэдээлэл, санал хүсэлт ирсэн учраас зохион байгуулалт хийж, энэ долоо хоногтоо багтаан НЗДТГ-т албан бичгээр хүргүүлнэ” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 23 минутын өмнө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 32.0 МЯНГАН ТОНН КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА 1 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 1 цагийн өмнө
GOOGLE MAP, E-MONGOLIA СИСТЕМЭЭР АВТО ЗАМЫН ЗАСВАР, ХААСАН МЭДЭЭЛЛИЙГ АВДАГ БОЛЛОО 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана 2 цагийн өмнө
УИХ-ын гишүүн П.Сайнзориг “The MongolZ” багийн тамирчдыг хүлээн авч уулзжээ 2 цагийн өмнө
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП 10 АЖ АХУЙН НЭГЖИЙГ ТЭРГҮҮЛЛЭЭ 3 цагийн өмнө
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛД ТАВЬСАН ХЯЗГААРЛАЛТЫГ ЦУЦЛАХ АСУУДЛААР ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН МОНГОЛБАНК САНАЛ НЭГДЛЭЭ 3 цагийн өмнө
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Орчин цагийн төрийн удирдлагын 30 жилийн туршлага, ололт амжилт, сургамжид тулгуурлан хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ 4 цагийн өмнө
УИХ дахь Blaavgai Ц.Мөнхтуяа 4 цагийн өмнө
Ч.Төгсдэлгэр: Иргэдийн хүсэлтийн дагуу амьдрах орчныг сайжруулах ажлыг үе шаттай хийнэ 5 цагийн өмнө
Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой 5 цагийн өмнө
Онцгой байдлын ерөнхий газар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ 6 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ 6 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ 7 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 7 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ 7 цагийн өмнө
НИЙТ НУТГИЙН 51 ХУВЬД ГАНТАЙ БОЛОН ГАНДУУ БАЙНА 7 цагийн өмнө
Дэлхийн эгдүү MZINHO 9 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар мэдээлнэ 9 цагийн өмнө