БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

"Ливерпүүл"-ийн довтлогч Диогу Жота ослоор амиа алджээ

С.Жамъяаннацаг
2025/07/03

Португалын шигшээ баг ба Английн “Ливерпүүл” багийн довтлогч Диогу Жота пүрэв гаргийн өглөө автомашины ослоор амиа алдсан тухай Испанийн Мarca сонинд мэдээлсэн байна.

Испанийн Самора мужийн A-52 хурдны замын 65 дахь километрт болсон ослын улмаас Диогу болон Испанийн “Пеньяфьел” багт тоглодог түүний дүү, 26 настай Андре нар нас баржээ. Ах дүү хоёрын сууж явсан автомашин замаас гарсныхаа дараа шатсан байна. 

Одоогоор “Ливерпүүл” баг болон Португалын хөл бөмбөгийн холбооноос болсон явдлын талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Талийгаач Жота 2020 онд "Вулверхэмптон" багаас “Ливерпүүл”-д ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Английн аварга, Английн цомын аварга, Английн лигийн цомын аваргаар шалгарч байсан юм.  “Ливерпүүл”-ийн бүрэлдэхүүнд 182 тоглолтод оролцохдоо тэрбээр 65 гоол оруулж, 26 оновчтой дамжуулалт өгсөн байна. Харин Португалын шигшээгийн бүрэлдэхүүнд 49 тоглолтод оролцохдоо 14 гоол оруулж, Үндэснүүдийн лигийн тэмцээнд хоёр удаа түрүүлжээ. Өмнө нь тэрбээр Испанийн “Атлетико”, Португалын “Порту”, Английн “Вулверхэмптон” багуудад тоглож байв.

Д.Жота хуримаа хийгээд удаагүй байсан ба хуримаа 6 дугаар сарын 22-нд  хийжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
10
sad
0
wow

Шинэ мэдээ
Ж.Алдаржавхлангийн сайд болмогцоо авчирсан шинэ багийнхан шившгээ дэлгэлээ 3 цагийн өмнө
ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГО ШИЙДВЭР БҮР ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖТЭЙ БАЙХАД АНХААРНА 4 цагийн өмнө
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна 5 цагийн өмнө
Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрний эхний ажил 80 хувьтай үргэлжилж байна 5 цагийн өмнө
Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой 6 цагийн өмнө
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана 10 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 3 ИРГЭНИЙГ АВРАН ХАМГААЛЖ, 54 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 10 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна 11 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд хуралдана 12 цагийн өмнө
Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо Өчигдөр
Н.Алтаншагай: Нийслэлд стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой 2026/05/09
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ 2026/05/08
Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилтын ажил бүрэн дууслаа 2026/05/08
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина 2026/05/08
ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙН 70 ОРЧИМ ХУВЬ НЬ ХҮНИЙ БУРУУТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ШАЛТГААЛЖ БАЙНА 2026/05/08
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын Улаан загалмайн хөдөлгөөний өдөр тохиож байна 2026/05/08
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО 2026/05/07
X Богдын ээж Н.Мөнхнасан 112 дугаар сургуулийг тохилог, дулаахан болгож өгчээ 2026/05/07
Аддиктологийн төвийн барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна 2026/05/07
​С.Амарсайхан: Яригдсан зүйлийг сенсаци болгоод орхиж болохгүй 2026/05/07