БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно

С.Жамъяаннацаг
2025/07/03

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад улс орнуудын Элчин сайдын яам, консулын газар болон дипломат төлөөлөгчийн газрууд нь олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу халдашгүй, бүрэн эрхтэй байр, бүсэд хамаардаг. 1961 оны Дипломат харилцааны тухай Венийн конвенц болон Монгол Улсын “Гадаад улсын төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай” хуульд зааснаар эдгээр байгууллагууд нь халдашгүй хамгаалалтад хамаарах бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийн хүрээнд дипломат төлөөлөгчийн газрыг хамгаалах үүрэгтэй гэж заасан. Иймээс эдгээр объектын ойр орчимд аливаа сэжигтэй үйлдэл, ялангуяа орчин үеийн дрон буюу нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг зөвшөөрөлгүйгээр нисгэх нь хууль бус үйлдэлд тооцогдоно. Зөрчлийн тухай хуулийн 14.8.3-т зааснаар “нисэхийн үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн” тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх зохицуулалттай байдаг. Дрон нисгэх үйл ажиллагаа нь Иргэний нисэхийн багц дүрэм, Зөрчлийн тухай хууль, Нисэхийн аюулгүй байдлын тухай журамд нарийвчлан зохицуулагддаг бөгөөд олон улсын болон орон нутгийн нисэх буудал, цэргийн анги, төрийн өндөр хамгаалалттай байгууламж, хүн олноор цугларсан газруудыг багтаасан “Нисэх хориотой бүс”-д дрон нисгэхийг хатуу хориглодог. Иймд иргэд Та бүхэн гадаадын дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон төхөөрөмжийг нисгэхгүй байх, улсын аюулгүй байдал болон олон улсын гэрээний үүргийг хүндэтгэн сахин биелүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21