БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Төгөлдөр хуурч Б.Чинбат Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач болжээ


Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар ажлаа өгч, түүний оронд Урлагийн гавьяат зүтгэлтэн, төгөлдөр хуурч Б.Чинбат ажиллахаар болжээ. Түүний аав, ээж Үндэсний урлагийн театрын хөгжимчин байсан бөгөөд аав нь Улсын уралдааны тэргүүн шагналт, Гавьяат жүжигчин С.Батмөнх гэж нэрт хуучир хөгжимчин хүн байсан бол ээж А.Цэрэндулам нь үндэсний хөгжмийн улсын уралдааны тэргүүн шагналт, шанзчин байсан юм. Мөн төрсөн эгч нь бүжигчин мэргэжилтэй.

Тэрбээр 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.

Батмөнхийн Чинбат нь 1985 онд Хөгжим бүжгийн коллежид /Монгол Улсын консерватори/ элсэн оржээ. Тэрбээр бага ангид байхдаа “Баавгайн явдал”, “Морины төвөргөөн” зэрэг жижиг аязуудыг зохиож, хөгжим зохиох авьяас нь тодорч байсан бол наймдугаар ангид байхдаа “Ая зохиогч хүүхдүүдийн улсын уралдаан”-д “Хангайн дуу” бүтээлээрээ оролцож шагнал авч байжээ. 2013 онд тэрээр СУИС-ийг хөгжмийн зохиолчоор суралцаж төгссөн байна.

Б.Чинбат 1993 онд "Никитон" хамтлагийн гишүүн болжээ. Тэрбээр АНУ-д ажиллаж амьдарч байхдаа "Металлика", "U2", Алишиа Кейс, Арета Франклин, Стиви Вондэр, Пийбо Брайсон зэрэг ододтой нэг тайзнаа тоглож, дуучин Арета Франклины төгөлдөр хуурч, хөгжмийн найруулагчаар ажиллаж байв.  Мөн нүүдлийн цирк болох "Ringling Bros and Barnum & Bailey Circus"-д хөгжмийн зохиолчоор ажиллаж байжээ.

Мөн 2009 онд Нью-Йорк хотноо болсон Нельсон Манделад хүндэтгэл үзүүлэх "Mandela Day" тоглолт, "Radio City Music Hall"-д болсон "Rock and Roll Hall of Fame" 25 жилийн ойн тоглолтод тоглосон байна.

Тэрбээр “Дурлалын сум” мюзиклийн хөгжмөөр "Гэгээн Муза" наадмын "Шилдэг хөгжмийн зохиолч" шагналыг авсан бөгөөд 2011 онд “Аравт” киноны хөгжим, 2014 онд “Цахлай нисэх гэж төрдөг” олон ангит киноны хөгжим, 2014 онд “Ээжээ надтай гэрлээч” уран сайхны кино, 2015 онд "Ромео Жульетта" жүжгийн хөгжим, "Миний аялсан мянган хот" нэвтрүүлгийн хөгжмийг бичжээ.


1
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮЙЛ ЯВДАЛ: Үндэсний бөхийн хөгжил ба эрх зүйн шинэчлэл хэлэлцүүлэг болно Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 2026/10/08
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА 2026/10/08
Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ 2026/10/08
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ 2026/10/08
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2026/10/08
С.Баярбилэг: Баавгай дайрсан тохиолдолд хэн нэгэн хариуцлага хүлээнэ гэсэн зүйл хуульд байхгүй 2026/10/08
Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа 2026/10/08
ҮЙЛ ЯВДАЛ: “Хот төлөвлөлтийн III форум” болно 2026/10/08
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/07
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 2026/10/07
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 2026/10/07
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 2026/10/07
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана 2026/10/07
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 2026/10/07
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. 2026/10/06
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА 2026/10/06
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ 2026/10/06
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026/10/06
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА 2026/10/06