БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг Засаг дарга нарт Ерөнхий сайд үүрэг болголоо


Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2025  оны нэгдүгээр сарын 14-нд болж аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны үеэр Бүсийн зөвлөлүүдийг байгуулах, ажиллах журам, зохион байгуулалтын асуудлыг танилцуулж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд, бүсийн хөгжлийн чуулганыг энэ оны гуравдугаар сараас өмнө зохион байгуулах, 2040 он хүртэлх бүсийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хэлэлцэхийг Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт үүрэг болголоо.

Мөн хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төсөл, 14 эрх зүйн реформыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт даалгав.

Бүсүүдийн тэргүүлэх чиглэлийг:
-  Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс”,
-   Баруун бүсийг “Эрчим хүчний төрөлжсөн бүс бөгөөд байгалийн аялал жуулчлалын дэд бүс”,
-   Хойд бүсийг “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн  дэд бүс”,
-  Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс”,
-   Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс”,
-   Зүүн бүсийг “Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс”,
-   Улаанбаатарын бүсийг “Олон улсын банк, санхүү, бизнесийн хөгжлийн төв” хэмээн тодорхойлсон.

Засгийн газар 2024-2028 онд
-    Аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомттой холбосон бүсчилсэн хөгжлийн “ТАВАН ТОЙРОГ” авто зам,
-   Зүүн бүсэд Буйр нуурын усан хил, 4С онгоцны буудал,
-  Баруун бүсэд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц,
-  Хойд бүсэд Эгийн голын усан цахилгаан станц,
-  Төвийн бүсэд Шинэ Зуунмод хот,
-   Хангайн бүсэд Шинэ Хархорум хот,
-   Говийн бүсэд Таван толгойн цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтуудын хил дамнасан төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал,
-  Зүүн, баруун босоо эдийн засгийн коридорыг хөгжүүлэх төслүүд зэрэг бүсийн нийгэм, эдийн засгийг дэмжсэн бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөж буй юм.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮЙЛ ЯВДАЛ: Үндэсний бөхийн хөгжил ба эрх зүйн шинэчлэл хэлэлцүүлэг болно Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 2026/10/08
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА 2026/10/08
Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ 2026/10/08
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ 2026/10/08
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2026/10/08
С.Баярбилэг: Баавгай дайрсан тохиолдолд хэн нэгэн хариуцлага хүлээнэ гэсэн зүйл хуульд байхгүй 2026/10/08
Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа 2026/10/08
ҮЙЛ ЯВДАЛ: “Хот төлөвлөлтийн III форум” болно 2026/10/08
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/07
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 2026/10/07
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 2026/10/07
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 2026/10/07
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана 2026/10/07
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 2026/10/07
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. 2026/10/06
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА 2026/10/06
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ 2026/10/06
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026/10/06
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА 2026/10/06