БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Б.БААСАНДОРЖ: ӨМНӨХ УИХ-ЫН 30 ГАРУЙ ГИШҮҮН ХҮСЭЛТ ӨГЧ ЭХНИЙ ТЭТГЭМЖЭЭ АВСАН


УИХ-ын гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах хуулийн заалтыг иргэд эсэргүүцэж  эхлээд байгаа.

 Үүнтэй холбогдуулан  УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж мэдээлэл өгөв.

Тэрээр "Иргэдийн дунд энэ тухай асуудал нэлээн өрнөлөө. УИХ-ын гишүүнийг иргэн сонгодог. Нөгөө талаараа УИХ-ын гишүүн бол сонгогддог албан тушаал. Анх 1992 онд Монгол Улсын их хурлын тухай хуулийг баталсан. Энэ хуульд гишүүний эрх зүй, нийгмийн баталгаатай холбоотой заалт оруулсан.

Уг хуульд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан, эрүүл мэндийн шалтгаантай тохиолдолд өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тавина. Энэ нь боломжгүй бол түүнтэй дүйцэхүйц албан тушаалд тавина гэсэн заалт 1997 он хүртэл мөрдөгдөж байсан.  

2006 оны УИХ-ын тухай хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан тохиолдолд дахин сонгогдоогүй болон эрүүл мэндийн шалтгаантай тохиолдолд нэг удаагийн мөнгөн тэтгэмж буюу 12 сар хүртэлх цалинтай дүйцэхүйц тэтгэмж олгодог. 2024 онд тус хуулийн шинэчилсэн найруулгын:

41.9.Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно гэж заасан. Энэ хуулийг өмнөх парламент баталсан. Одоогийн байдлаар 30 гаруй гишүүн хүсэлтээ өгсөн бөгөөд эхний сарын тэтгэмжээ авсан" гэв.


4
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 10 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 16 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 17 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 18 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12