БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Өнөөдөр "Улаанбаатар метро", "Улаанбаатар трамвай", "Лаг шатаах үйлдвэр" төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалтын схем, хэрэгжүүлэх бизнес загваруудыг бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон холбогдох талуудад танилцуулж байна. Энэхүү үйл ажиллагаа нь тус төслүүдийг бодитой хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэл 2026 оны үйл ажиллагааныхаа зорилтын нэгээхэн хэсгийг хувийн ААН, байгууллагуудтай хамтарч ажиллах жил болгож зарлаж байна. Энэ хүрээнд эхний ээлжид бизнес эрхлэхэд төвөг учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна. Тухайлбал, барилгын зөвшөөрөл авахад гурав дараалж очих хэрэгтэй болдог. Энэ мэт үе шат, дамжлагыг аль болох цөөлнө. Хоёрт, ЗХУТ-ийн мэдээллийг боловсруулаад бизнес эрхлэгч, ААН-үүдэд өгдөг болъё. Бизнесийн үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд датагаа хуваалцдаг болно. Нийслэлээс зарлаж байгаа томоохон төсөвт өртөгтэй төслийн ажилд бизнесийн байгууллагууд оролцоход шаардлагатай мэдээллийг тодорхой болгох, дотоодын ААН-үүд тендерт орох шаардлагыг хялбаршуулах чиглэлд хамтарч ажиллана. Улаанбаатар хот хөрөнгө оруулалт, түүний эрх зүйн орчныг сайжруулахын тулд санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтарч ажиллана. Ирэх жил хотын нийт хөрөнгийг үнэлнэ. Мөн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах боломжуудыг эрэлхийлье. Ирэх жил торгуультай холбоотой харилцаан дээр санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай хамтарч ажиллахаар төлөвлөсөн, урьдчилсан хэлэлцээрүүд хийгдээд дууссан. Улаанбаатар хот хувийн секторуудад дутагдаж байгаа мөнгөн хөрөнгийн дутагдлыг арилгах, санхүүгийн зах зээл дээр тоглогч болж ажиллана. Улаанбаатар хотын эдийн засаг тэлэхийн хэрээр бид хотод тулгамдаж буй асуудлуудаа шийднэ. Бүх ажлыг хувийн секторуудад өгье гэх хүмүүс байдаг. Гэтэл хувийн секторуудад ажиллах хүч, бизнес эрхлэхэд эрчим хүчний хангамж, техникийн нөхцөл хүндэрч байгаа асуудал тулгарч байна. Мөн мөнгөн хөрөнгийн асуудлууд бий. Тийм болохоор татаастай явдаг салбаруудыг төр өөрөө авч явахаас өөр аргагүй байдаг. Үүний нэг нь нийтийн тээвэр. Нэг дүүргээс бусад дүүрэгт хот, нийтийн аж ахуйн салбарыг хувийн аж ахуйн нэгжид шилжүүлээд явж байна. Нарийн технологи шаардсан салбарууд дээр тендер зарлахад ААН орохгүй байх асуудал гардаг. Жишээ нь, Баянзүрх дүүрэгт шатсан 207 дугаар байрыг нураах ажлын тендерийг хэд хэдэн удаа зарласан. Энэ мэтчилэн асуудлуудад уян хатан хандаж, бодит нөхцөлийг зөвөөр дүгнэж, шалтгааныг олж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ёстой” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө 3 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР 3 ТОНН ХҮРТЭЛХ ШАТАХУУН ШАГААР ЗАРЖ БАЙСАН ИРГЭДИЙГ ШАЛГАЖ БАЙНА 4 цагийн өмнө
Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина 5 цагийн өмнө
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 5 иргэний амь насыг авран хамгааллаа 5 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Өв, өлгий-3000” тусгай үзэсгэлэнг нээнэ 5 цагийн өмнө
ЭМДЕГ-ын "Хэрэглэгчтэй харилцах төв"-ийн үйл ажиллагаатай танилцлаа 2025/12/05
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/12/05
Г.ЗАНДАНШАТАР: “ТАНИЛЫН БАРАА”, “ОНЦГОЙ ШУГАМ” ГЭХ АВЛИГА СУУРЬТАЙ, АРЫН ХААЛГАНЫ ҮЙЛДЛЭЭ ТАСЛАН ЗОГСОО 2025/12/05
18 САРААР ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ АВСАН АХМАДУУДЫН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 36 САР ХҮРТЭЛ СУНГАХААР ОЙЛГОЛЦЛОО 2025/12/05
Маргаашаас Тэрэлж, Скай ресорт руу нийтийн тээвэр үйлчилнэ 2025/12/05
Ирэх долоо хоногт 6–9 дүгээр ангийн хичээл цахимаар орно 2025/12/05
Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа 2025/12/05
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ 2025/12/05
ХӨВСГӨЛ НУУР, ТУУЛ, ОРХОН ГОЛД МӨС ЦӨМӨРСӨН ДУУДЛАГА ЗОНХИЛОН БҮРТГЭГДСЭН БАЙНА 2025/12/05
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно 2025/12/05
Баянгол дүүргийн хот нийтийн аж ахуйн салбар 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ 2025/12/05
Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ 2025/12/05
ӨНӨӨДӨР: "Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” хэлэлцүүлэг болно 2025/12/05
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв 2025/12/04