БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Д.Чойжамц: Манжийн захиргаанд байсан олон орны дундаас тусгаар тогтнолоо олж авсан цөөн улсын нэг нь Монгол Улс


Монголын ард түмний эв нэгдэл, оюун санааны сэргэлт, тусгаар тогтнолын эрхэм баярын утга учрыг МБШ Төв- Гандантэгчэнлин хийдийн хансүр, XXIX хамба номун хан,хичээнгүй зүтгэлт, номч мэргэн, гавж Д.Чойжамц онцлон өгүүллээ.

Тэрбээр түүхийн хуудсыг сөхөн, олон зуун жилийн өмнө монголчуудын эв нэгдэлгүй, тархай бутархай байсан нь бусдын эрхшээлд орох шалтгаан болсныг тэмдэглээд, бурханы шашны оюун санааны удирдлага дор эх оронч үзэл хэрхэн сэргэн мандаж, 8-р Богдын эрин үед Монголчуудын эв нэгдэл батжиж, 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан үйл явцыг тодорхой дүрслэн ярив.

Тусгаар тогтнолын түүхэн үйл хэрэгт лам хуврага, хутагт хувилгаадын оюуны манлайлал, ард түмний зүтгэл хичээлт, эрх чөлөөг хүссэн эрмэлзэл нь чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэр үеийн алдаа, сургамжийг санаж, ололтоо улам бататгах нь энэхүү баярын гол ач холбогдол болохыг тэрээр онцлов.

“Манжийн захиргаанд байсан олон улсын дундаас тусгаар тогтнолоо олж авсан цөөн орны нэг нь бид. Энэ бол эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан зүтгэсэн олон монголчуудын маань баатарлаг үйлсийн үр дүн. Үүний үр шимээр Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн болж, дэлхий дахинаа баталгаажсан тусгаар улс болж чадсан нь бидний бахархал, эрхэм үнэт зүйл юм” хэмээн гавж Д.Чойжамц онцолж, залуу үедээ түүхийн үнэн зөв мэдээлэл түгээхийг уриаллаа.

Энэхүү баяр нь зөвхөн өнгөрснийг дурсах төдий бус, ирээдүйд тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг ухамсарлаж, эв нэгдэл, итгэл найдвараа бататгах үйл хэрэг болохыг тэрээр тэмдэглэн хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 14 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 14 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01