БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Дунд сургууль руу бүлэглэн халдсан тухай хэлэлцлээ


Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевиз, сайтын ёс зүйн хорооны 2024 оны дөрөвдүгээр улирлын хурал арванхоёрдугаар сарын 5-ны өдөр болж нэг гомдол гаргагчаас дөрвөн редакцад хаяглан ирүүлсэн гомдлыг хэлэлцлээ.

Редакцуудын бэлтгэн түгээсэн мэдээлэл нь үл хөдлөхийн маргаанаас үүдэн нэгэн дунд сургуулийн хичээл тасалдсантай холбоотой байв.

Тодруулбал, Smart гэх дунд сургуулийн үйл ажиллагаа хариуцсан захирал  Ш.Хэрлэн гэх хүн тус сургуульруу бүлэг хүмүүс халдаж багш, сурагчдыг сургуульруу оруулахгүй саад болж буй талаар хэвлэл мэдээллийнхэнд хандан мэдээлэл өгчээ. Ингэхдээ, сургуулийн барилгыг давхар худалдсанаас үүдсэн өмчийн маргаан шүүхээр шийдвэрлэгдэж байгаа боловч удаа дараа сургалтын үйл ажиллагаанд саад учруулсан үйлдэл гарч байсан талаар дурдсан байна. Мөн өмчийн маргаан үүсэхээс өмнө Smart сургуулийн барилгыг эзэмшигч нь олны танил хүн байсан бөгөөд тэр талаар нь хэвлэл мэдээллийнхэн дурджээ.

Тухайн нэр нь дурдагдсан иргэний зүгээс редакцууд өөрийг нь сургуульруу бүлэглэн халдсан мэтээр мэдээлсэн, нэр төрд нь халдсан хэмээн Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол ирүүлсэн. 

Ёс зүйн хороо дээрх гомдлыг нягтлан хэлэлцээд ТВ9 телевиз болон gogo.mn сайтын бэлтгэн түгээсэн мэдээллүүдэд гомдол гаргагч иргэн сургуулийн үйл ажиллагааг хүчээр таслан зогсоохыг оролдсон, бүлэглэн халдсан гэх агуулга байхгүй, ташаа мэдээлэл түгээгээгүй, ямар нэгэн байдлаар хэн нэгний нэр төр, алдар хүндэд халдаагүй, буруутгаагүй, тухайн цаг үед үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлсэн тул  ёс зүйгээ баримтлан ажилласан гэж дүгнэв.

Харин inews.mn сайтын редакцын бэлтгэн түгээсэн ярилцлагад хэн нэгнийг буруутгасан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан агуулга байхгүй хэдий ч тухайн асуудалд шууд хамааралтай бус хүмүүсийн гэрэл зургийг ашигласан нь хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлээгүй үйлдэл гэж үзсэн тул “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1-т заасан “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно” гэснийг зөрчсөн байна хэмээн дүгнэсэн.

Isee.mn сайтын редакцын бэлтгэн түгээсэн мэдээний гарчиг болон агуулгад нэр нь дурдагдсан иргэнийг “сургуулийн барилгыг давхар худалдсан” хэмээн мэдээлсэн хэдий ч түүнийгээ баримтаар баталгаажуулаагүй, тухайн иргэнийг илтэд буруутгасан агуулга байсан тул  “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1-т заасан “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно”, 1.8-д заасан “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэснийг зөрчсөн байна гэж үзлээ. Тус сайт нь уг гомдолтой холбоотой хариу тайлбараа ирүүлээгүй. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 1 цагийн өмнө
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2 цагийн өмнө
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 3 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 4 цагийн өмнө
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 5 цагийн өмнө
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 8 цагийн өмнө
Than Shwe (Тан Шве) 10 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 10 цагийн өмнө
Augusto Pinochet (Августо Пиночет) 10 цагийн өмнө
Che Guevara(Че Геваре) 10 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа Өчигдөр
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) Өчигдөр
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko Өчигдөр
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна Өчигдөр
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -3 Менгисту Хайле Мариам Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа Өчигдөр
Suharto(Сухарто) Өчигдөр