БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА


Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуультай хамтран Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтан их, дээд сургуулиудын оюунуудын дунд “ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгуулж байна.



Уг эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жил илүү өргөн цар хүрээнд буюу Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтан зохион байгуулж байгаагаараа онцлог юм.


 
Хурал 2 үе шаттай явагдсан бөгөөд нийт 13 их дээд сургуулийн 69 илтгэл, 110 оюутан тус хуралд бүтээлээ ирүүллээ.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т. Ихтамир хурлыг нээж хэлсэн үгэндээ: “Илтгэлүүдэд хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, гэр бүл төлөвлөлт, залуу гэр бүлийн асуудал гэсэн сэдвүүд зонхилж байна. Үүнээс гадна эцэг эх, хүүхдийн харилцааны асуудал, хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудлыг хөндсөн илтгэлүүд ирсэн нь тус сэдэв өнөөгийн нийгэмд чухлаар тавигдаж байгааг харуулж байгаа юм.

 
Энэ удаа бид бакалаврын түвшний оюутнуудын дунд ЭШБХ зохион байгуулж байгаа бол цаашид магистр, докторын түвшинд, мөн энэ салбарт ажиллаж байсан болон ажиллаж байгаа эрдэмтэн судлаачдын дунд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Гол нь хурал, зөвлөгөөн хийгээд орхих биш шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дэвшүүлж байгаа асуудлуудыг бодлогын түвшинд шийддэг байх, ажилдаа тусгадаг байхыг чухалчилна” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөлөө 25 минутын өмнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно 3 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 18 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 19 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02