БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Шалгалтаар 1000 гаруй тээврийн хэрэгслээс нүүрсэн яндангүй 451 тээврийн хэрэгсэл илэрчээ


Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор авто тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан, оношилгоо, алба журмын даатгал, татвараа төлөөгүй зэрэг зөрчлийг арилгахын тулд Тээврийн цагдаагийн албанаас төлөвлөгөөт хяналт, шалгалт зохион байгуулжээ.
Уг шалгалтыг Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны хооронд зохион байгуулсан бөгөөд 1000 гаруй тээврийн хэрэгслийг шалгахад нүүрсэн яндангүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчилтэй тээврийн хэрэгсэл 451-г илрүүлсэн байна.
Шалгалтын ажлыг Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-н захирал Х.Пүрэвжаргал, Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар нарын хамтран баталсан төлөвлөгөөний дагуу хийсэн бөгөөд холбогдох журмын дагуу хариуцлага тооцсон байна.
Ташрамд дуулгахад Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн бөгөөд утааны дийлэнх хувийг гэр хорооллын яндангаас гарч буй эзэлдэг бол 20 гаруй хувийг автомашинаас гарах утаа эзэлдэг гэсэн судалгаа бий. Гэтэл энэ мэт нүүрсэн яндангүй машинууд хөдөлгөөнд оролцож байгаа агаарын бохирдлыг маш ихээр нэмэгдүүлэх бас нэг эх үүсвэр болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөлөө 24 минутын өмнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно 3 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 18 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 19 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02