БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Евроазийн хэлэлцээрийг түр хойшлуулж, бизнес эрхлэгчдийн саналыг ЗГ-т танилцуулна


Ервазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах эсэхтэй холбоотойгоор бизнес эрхлэгчдийн зүгээс Монгол Улсын Шадар сайд, Монгол Улс-Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын талын дарга С.Амарсайхантай уулзах хүсэлт тавьсан. Иймд уг хүсэлтийн дагуу Шадар сайд С.Амарсайхан бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Уулзалтын эхэнд бизнес эрхлэгчид чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудлаар төрийн дунд шатны албан тушаалтнууд мэдээлэл өгч, санал аваагүй хэрнээ дарга нартаа авсан мэтээр буруу ойлголт өгснийг уламжлаад цаашид үүнд анхаарч ажиллахыг хүслээ.

Түүнчлэн гэрээ хэлэлцээрийн асуудал ганцхан манай улсад тулгараагүй. Олон орон үүнийг туулж гарсан. Ингэхдээ улс орнууд дотоодын зах зээл, аж ахуйн нэгжээ ямар бодлого, арга хэмжээгээр дэмжсэнээрээ ялгардаг. Тиймээс дотоодын аж ахуйн нэгжүүддээ наанадаж татварын таатай орчныг бий болгох шаардлагатай. Нөгөөтээгүүр геополитикийн асуудлыг ойлгож, нухацтай хандах нь чухал. Мөн хэрэглэгчийн эрх ашгийг хангах нь ч зүй ёсны хэрэг. Төрийн эрх ашиг эсвэл хувийн хэвшлийн эрх ашиг бус Монголын эрх ашиг яригдаж байгааг маш сайн ойлгож байна хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Мөн бизнес эрхлэгчийн зүгээс хэлэлцээрийг хойшлуулах саналыг уламжлахын сацуу түр хэлэлцээрийн гэрээнд тусгах саналаа гардуулж нааштай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Монгол Улсын Шадар сайд, Монгол-Улс Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын талын даргын хувьд уг чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг хойшлуулах бизнес эрхлэгчдийн саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхээ мэдэгдлээ.

Эх сурвалж: Шадар сайдын мэдээлэл


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөлөө 24 минутын өмнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно 3 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 18 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 19 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02