Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан пост бичсэн иргэнд хорих ял оноолоо

Б.Намуунзаяа
2024/04/19

Фэйсбүүкийн сүлжээнд Үндэсний аюулгүй байдлын эсрэг, Үндэсний эв нэгдлийг бусниулах илт худал мэдээллүүдийг олон нийтэд тараасан иргэн Т.Б-д ял оноожээ. 

Нийслэлийн прокурорын газраас түүнийг илт худал мэдээлэл тараах замаар хүмүүсийг үндэс, угсаа, хэл, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэхийг уриалсан, ялгаварлан гадуурхсан үйлдлийг зохион байгуулахыг завдсан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс шүүгдэгч Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдээлэл тараах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Улмаар худал мэдээлэл тараах гэмт хэрэгт нь 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан гэмт хэрэгт 10 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 10 сарын хорих ял дээр 2 сарын хорих ялыг нэмж нийт биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна