Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг баталлаа. Иргэдэд эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх Хуримтлалын санг уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн эзэмших хувьцааны ногдол ашгаас бүрдүүлж, сангийн хөрөнгийг Монголбанкин дахь төрийн сангийн дансанд байршуулахаар уг тогтоолд заасан. Стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг “Хуримтлалын сан”-д төвлөрснөөр Үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөр хэрэгжүүлж, эхний ээлжинд 1.2 их наяд төгрөгийн санхүүжилтээр 10 000 айл өрх ипотекийн зээлд хамрагдах боломжийг бүрдүүллээ.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ удахгүй хэлэлцэх бөгөөд тус хууль батлагдсанаар Дархан, Эрдэнэт, Налайх, Багануурыг “Улсын зэрэглэлтэй хот” болгож, бие даан хөгжүүлэх боломж бүрдсэнтэй холбоотойгоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Налайх дүүрэгт амьдардаг иргэд шинээр орон сууц худалдан авсан тохиолдолд Ипотекийн 3 хувийн хүүтэй зээлд хамрагдах эрх зүйн зохицуулалт албан ёсоор шийдэгдлээ. Ингэснээр Засгийн газрын 2023 оны “Хот, хөдөөгийн сэргэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд тусгагдсаны дагуу жилийн 3 хувийн хүүгийн хөнгөлөлттэй Ипотекийн зээлд нийслэлийн алслагдсан дүүргүүд болох Налайх, Багануур, Багахангай дүүргийн иргэд хамрагдах боломж нээгдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ихэнх нутгаар бороо орно
2 цагБ.Ганхайч, Г.Болор-Очир нар ДАШТ-ний эхний ялалтаа авлаа
2 цаг0-5 настай хүүхдийн өсөлт, хөгжилд зориулж Азийн сангаас 1000 ном хандивлалаа
3 цаг“Оюутан цагдаа“ хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
3 цагПүрэв гарагт Хятад, Оросын боомтууд ажиллахгүй
3 цагУИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас тойрогт нэр дэвшигчдийн нэрс
4 цагЖ.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны хэрэгт гар бие оролцсон хүмүүс өвчтэй, зовлонтой гэх шалтгаанаар сонсголд ирсэнгүй
5 цагТэргэнцэртэй сэлэмчид “Парис-2024” паралимпын эрх олгох сүүлийн дэлхийн цомд оролцоно
5 цагХүнд даацын машин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ
6 цагБямба гарагт төв замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлана
7 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна